Даалгавраа хийгээгүй сурагчдыг нүцгэлж анги хэсүүлжээ

ЕБС-ийн сурагчдыг гэрийн даалгавраа хийгээгүй гэх шалтгаанаар ангийн багш нь хувцсыг нь тайлуулан ангиудаар хэсүүлсэн явдал гарчээ. Тодруулбал, энэ сарын 12-нд Өвөрхангай аймгийн I сургуулийн багш Ц нь гэрийн даалгавраа хийгээгүй гэх шалтгаанаар бага ангийн хоёр эрэгтэй, таван эмэгтэй сурагчийн цээжин хэсгийн хувцсыг тайлуулж, нүцгэлэн ангиудаар хэсүүлжээ.

Сурагчдын эцэг, эхийн гомдлын дагуу аймгийн Боловсролын газар шалгаад багшийн үйлдлийг шалгуулахаар Цагдаагийн газарт шилжүүлжээ. Цагдаагийн газрын шийдвэрийн дагуу багшид хариуцлага тооцох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ