Нүүрэндээ асар том хавдартай Хятад эр

Хятад болон дэлхийн олон оронд Заан-хүн хэмээн алдаршсан 40 настай Хуанг Чунцай ховор өвчинд шаналж яваа нэгэн бөгөөд нейрофиброматозын маш хүнд хэлбэрийн өвчтэй юм. Үүнээс болоод түүний нүүрэнд 15 кг-ийн жинтэй хавдар ургаж байна.

Хуанг олон судалгаа, баримтат кинонд оролцсон байна. Учир нь түүний энэ өвчин нь зөөлөн эд ямар ч хяналтгүйгээр томордог генетикийн хэд хэдэн хямралын хувьд нийтлэг нэр томъёо юм.

Энэ жилүүдэд тэрээр нүүрэн дэхь хавдраа авахуулах мэс заслыг дөрвөн удаа хийлгэсэн ч, булцууүргэлжлэн ургаж, томорсоор байгаа ажээ. Анхны мэс заслыг 2007 онд хийлгэж, дараа нь гурван мэс засал хийсэн бөгөөд энэ бүхний мөнгийг буяны сангуудаар дамжуулан цуглуулсан байна.

Хятад эрмөнгө авч,янз бүрийн фрик-шоунд оролцох санал нэг бус удаа авч байжээ. Ингэж оролцох нь түүнд мэс засал хийлгэх мөнгө шинээр олоход туслах юм. Гэвч Хуанг ийм саналаас байнга татгалздаг байна.

Түүнийг дөрвөн настай байхад нүүрэн дээр нь ургацагууд гарч, хэдэн жилийн дараа сургуулиа орхиход хүрчээ. Учир нь хүүхдүүд түүнийг байнга шоолжэлэглэдэг байжээ. Одоо тэр эцэг, эх, эрэгтэй, эмэгтэй дүү нартайгаа амьдардаг бөгөөд тэд түүний гандна төрхийг хараад аль хэдийнэ тоохоо больсон байна.

С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ