Ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас орно

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас орох юм байна. Нутгийн төв хэсгээр бороо, хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр дулаан байх ч салхи шуургатай байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Энэ сарын 29-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, тавдугаар сарын 1-нд зүүн аймгуудын нутгаар, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 29, 30-нд говь талын нутгаар, 1-нд Алтайн салбар уулсаар, 2-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурах төлөвтэй байгаа ажээ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийнуулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, ирэх сарын 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ