Жигжиджавын гудамжны авто замыг түр хаана

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Жигжиджавын гудамжны авто замыг түр хаахаар болжээ.

Тус замыг сэтэлж, цахилгааны шугам татахаар болсон байна. Тиймээс дөрөвдүгээр сарын 28-ны 23:00 цагаас 29-ний өглөө 07:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг түр хязгаарлах аж.

Дээрх хугацаанд жолооч нар өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ