Норвегийн зохиолч Оросыг сүйрнэ хэмээн бичжээ


Норвегийн зохиолч эмэгтэйЭрика Фатланд “Хил хязгаар” номоо бичихийн тулд Оросын эргэнтойронд оршдог орнуудаар явж, тус орны ирээдүйн тухай өөрийн бодлыг илэрхийлжээ. “ИноСМИ” сайтын бямба гарагийн дугаарт ингэж бичсэн байна.
Фатланд Оросыг гаднаас нь ажиглан, түүнийг ойлгохын тулд Оростой хиллэдэг 14 орноор явжээ.34 настай зохиолчийн аялал 259 өдөр үргэлжилсэн байна.Тухайлбал, зохиолч Умард Солонгос, Хятад, Азербайжан, Гүрж, Литва улсаар явжээ.
Хөрш орнууд Оросыг“том, хүчтэй” гэдгийг мэддэг учир, түүнд голдуу ахын адил ханддаг гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Ингэхдээ Хятад улс өөр бөгөөд түүнтэй харьцуулахад Оросын эдийн засаг сул гэж зохиолч дурджээ.
“Оросын ирээдүй түүхэнд үндэслэсэн гэж би үзэж байна. Олон эзэнт гүрэн оршин тогтнож, тэд бүдээрээ байнга тарж бутарч байсан. Орос бол мөн том улс, тэнд янз бүрийн олон үндэстэн ястан аж төрдөг, харин авилга өргөн цараатай, эдийн засаг нь сул учраастөрийн үйл ажиллагаа нь үр нөлөө муутай.Орос орон тарж бутрах хүртлээ тэлсээр байх болно хэмээн бибодож байна. Хэзээ ингэхийг би яг хэлж чадахгүй, гэхдээ 100 жилийн дараа тус орны хил одоогийнх шигээ байна хэмээнби бодохгүй байна. Оросын хил богиносно” гэж Фатланд төгсгөлд нь дүгнэжээ.
Оросын хилийн тухай бичих хугацаанд олон зүйл өөрчлөгдөж, тухайлбал Крым тус орны бүрэлдэхүүнд орж, Украины зүүн нутагт байлдааны ажиллагаа болсныг зохиолч тэмдэглэсэн байна. Оросууд бол “оппортунист хүмүүс, тиймээсөрнөдийн олон орныг бодвол, дүрмийн дагуу тоглох нь бага” гэж Фатланд хэлжээ.
“Орос улсурьд нь өөрийнх нь хэсэг байсан нутгийг буцааж авахыг байнга эрмэлзэнэ. Казахастан болон Белорусийн нутаг нь оросынх гэж оросууд ойлгодог.Харин Орос улс НАТО-гийн альнэг оронд өнгөлзөж зүрхлэнэ хэмээн би бодохгүй байна” гэж тэр дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ