Жигжиджавын гудамжны замыг хаажээ

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жигжиджавын гудамжны авто замыг сэтэлж, цахилгааны шугам татах зорилгоор өчигдөр буюу 04-р сарын 28-ны 23:00 цагаас өнөө өглөөний 07:00 цаг хүртэлх хугацаанд тус замын хөдөлгөөнийг түр хязгаарлажээ. Дээрх хугацаанд зорчигчид өөр зам сонгон хөдөлгөөнд оролцсон байна. Цаашид нийслэлийн хэмжээнд авто замын засвар шинэчлэлтийн ажлууд тодорхой хуваарийн дагуу хийгдэх бөгөөд үүнтэй холбоотойгоор зарим гарц, замуудыг түр хугацаагаар хаах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ