Хулгайч муур дурлалт хосыг муудалцуулчихжээ

Шинэ Зеландын нэгэнмуур хөрш айлуудаас элдэв хувцас хунар гэртээавчирчбайгаад дурлалт хосыг муудалцуулжээ. “New Zeland Herald Focus” сэтгүүлд ингэж бичсэн байна.
Ор дэвсгэрээс нь өөр эмэгтэйн шуудгууд гарч, гэрийнхээ арын шатан дээрээс хөхний даруулга олсон Окленд хотын бүсгүйнайз залууЭд Уильямстайгаа муудалцжээ. Эхлээд залуу юу болоод байгааг огт ойлгоогүй бөгөөд найз бүсгүй нь түүнд ихэд гомдсон байна.

Мо нэрт муур нь хөршүүдийнхээсхувцас хунархулгайлдагийг мэдсэнээр залуу өөрийн үнэнч гэдгийг нотлож чаджээ. “Хоёр долоо хоногийн дараа манай муур нэг футболк зуучихсан зам гарч явааг бид харсны дараа л хэргийн эзэн хэн гэдгийг мэдсэн” гэж залуу ярьсан байна.
Би түрүүнд нь муураа хулгайч гэдгийг огт анзаарч байгаагүй бөгөөд учир нь гайхал муур шөнөөр лхулгайхийхээр гардаг байж гэж Уильям хэлжээ.Түүний хэлснээр,муур нэг долоо хоногийн хугацаанд эрэгтэй, эмэгтэй хүний дотуур хувцас, футболк, оймс гээд 30-40 зүйл хулгайлчихдаг байна.
Залуу хөршүүддээ хувцас хунарыг нь байнга буцаан өгдөг бөгөөд тэд ч муурны буруу зуршилд гомдоллодоггүй гэнэ.
Австралид мөн үүнтэй төстэй явдал гарсан тухай 2016 онд мэдээлж байжээ.Нинжа нэрт муур нь хөршүүдийн маш олон эд зүйл хулгайлсан учир, гэрийн эзэгтэй хулгайлагдсан зүйлсийг буцааж өгөхийн тулд Facebook-т тусгай хуудас нээхэд хүрсэн гэдэг.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ