ҮЙЛ ЯВДАЛ: НХХЯ-ын сайдыг огцруулах шаардлага хүргүүлнэ

09.00

  • Залуучуудын зохистой хөдөлмөрийг дэмжихээр ХЭҮК, МХЕГ, Хуульчдын холбоо, ОУХБ, НҮБ-ын дэргэдэх залуучуулын зөвлөх хороо зэрэг төр, иргэний нийгмийн байгууллагуудтай МЭҮХ-ны дэргэдэх Залуучуудын хороо хамтран ажиллахаар боллоо. Үйл ажиллагаа МҮЭХ-ны Альфа /Замын цагдаагийн зүүн талд/ зочид буудалд болно. Холбоо барих утас: 9902701

  • МУИС-ийн Номын санд Астрономийн улсын олимдиад эхэлнэ. Холбоо барих утас: 99002019

  • Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга буюу StAR байгууллагын төлөөлөгчид АТГ-т өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Гадаад улсад байршуулсан хууль бус хөрөнгийг буцаан авчрахад манай улсын хувьд тодорхой бэрхшээл учраад байгаа. Харин тэдгээр бэрхшээлийг даван туулах санал санаачилгыг АТГ гарган ажилласаар байгаа юм.

10.00

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны“Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлнэ

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны“Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ.

  • Хөдөлмөрийн яамны гадаа иргэд жагсч, сайдыг нь огцруулах шаардлага хүргүүлнэ

11.00

  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга ТОП 100 аж ахуйн нэгжид багтсан Төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзана. Холбоо барих утас:91918297

  • Монгол Улсын иргэд газар өмчлүүлж эхэлсний 15 жилийн ойн энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд Бишрэлт зочид буудлын хурлын залаад газар өмчлөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг болно. Улсын хэмжээнд газар өмчлөл ямар явцтай байгаа болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэнэ. Форумд аймаг, сумдын газрын даамлууд оролцох тул орон нутагт газар өмчлөл ямар байгаа талаар мэдээлэл авах боломжтой. Холбоо барих утас: 90119120

11.30

  • 'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд С.Баярт 2008.7.1-ний асуудлаар хэрэг үүсгэх талаар 'Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв', 7.1-ний хохирогчид болон ар гэрийхнээс нь хэвлэлийн бага хурал зарлалаа

12.00

  • “Эерэг хөгжил 2030” төслийн багаас Иргэний танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ