Ерөнхийлөгч эцгээсээ дутуугүй нэр алдартай охид

Нэр цуутай хүмүүсийн хүүхдүүд эцгийнхээ сүрэнд дарагдан хэн гэдэг нь мэдэгдэхгүй байх нь олонтаа байдаг. Харин бид эцгээсээ дутуугүйнэртэй, цуутай зарим ерөнхийлөгчийн охидыг танилцуулж байна.
Иванка Трамп

Дональд Трампыг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд түүний гэр бүлийн тухай байнга бичсээр буй. Ерөнхийлөгчийн том охин Иванка л олонд танигдсанаараа төрийн тэргүүний гэргийтэй өрсөлдөж чадахуйц, тэр ч байтугай эцгийнхээ зөвлөх нь болсон юм.
Пенсильванийн их сургууль дүүргэсэн Иванка албан ёсны чухал уулзалт болон гадаадын айлчлалд эцгийгээ байнга дагалдан явдаг байна.
Ши Минзэ

БНХАУ-ын дарга Ши Зиньпиний охин Харвардад сурч байжээ. Бүсгүй эх орондоо буцаж ирээд, ямар нэг ажилд орохоор шийдсэн ч хараахан сонголт хийгээгүй байгаа бөгөөд загвар болон уран зохиолын алийг нь сонгохоо мэдэхгүй явна.
Сюмейе Эрдоган

Туркийн төрийн тэргүүн Режеп Эрдоганы том охин Эсра олны өмнөцөөхөнүзэгддэгбол, бага охин Сюмейе тус орны улс төрийн амьдралд идэвхитэй оролцож, албан ёсны уулзалтад эцгийгээ дагалдан явдаг байна. Тэрээр Оксфордын их сургуулийн улс төр судлаачийн дипломтай ажээ.
Дарига ба Алия Назарбаева

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев гурван охинтой. Гэвч том охин Дарига, бага охин Алия хоёр нь хамгийн нэртэй.
Дарига Назарбаева улс төрийн үйл ажиллагаанд идэвхитэй, амжилттай оролцдог бөгөөд саяхан тус орны хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлжээ. 2016 онд Казахстаны парламентын сенатчаар сонгогдсон юм.

Алия Назарбаева нийгмийн идэвхитэй байр суурь баримтладаг. Боловсрол, соёл, буяны салбарт нийгмийн төсөл боловсруулж, хэрэгжүүлж, дэмждэг«Жандану əлемі» санг үндэслэгч бөгөөд тэргүүн нь юм.
Лейла ба Арзу Алиева

Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиевын хоёр охиноос хамгийн нэртэй нь Лейла. Тэрээр дээдсийн арга хэмжээнд байнга оролцдог бөгөөд загварын сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажилладаг ажээ. Тэрээр зураг зурж, шүлэг бичдэг бөгөөд хэд хэдэн ном хэвлүүлсэн байна. Арзу буяны үйл ажиллагаанд оролцдогоороо олонд нэртэй аж.
Озода Рахмон

Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмоны охин АНУ-д сурч байжээ. Жоржтауны болон Мэрилендийн их сургууль дүүргэсэн тэрээр эх орондоо ирээд, улс төрийн үйл ажиллагаанд оролцох болжээ.
Тажикистаны сенатад сонгогдож, дэлхийн хамгийн амжилттай ажиллаж буй 100 эмэгтэйн жагсаалтад орсон байна.
Алия Шагиева

Кыргызстаны ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын охин зураач, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч хүн.“Би чөлөөтэй байхад суралцаж, үүнд бусдыг дагуулахыг хүсдэг” гэж тэр Facebook-т өөрийнхөө тухай бичсэн байдаг.
Алия нийгмийн сүлжээнд илэн далангүй байхаас эмээдэгүй, санаа бодлоо зоригтой илэрхийлдэг ажээ. Зураг зурж, буяны ажиллагаа явуулахын зэрэгцээ өөрийн гэсэн загварын хувцас гаргадаг байна.
Айшат Кадырова

Чеченийн тэргүүн Рамзан Кадыровын охиныг шинэ загварын хувцас танилцуулсантай нь холбогдуулан олон нийт түүний тухай ярьж эхэлжээ. Айшат хувцасны дизайнерийн хувиар анх удаа оролцсон Грозный хотын загварын үзүүлбэрт оросын загварын ертөнцийн томчууд бараг тэр чигээрээ хүрэлцэн ирсэн байна.
Өнгөрсөн жил нөхөрт гарсан бүсгүй загварын «Firdaws» ордны дизайны захирлаар ажилладаг бөгөөд олны өмнө байнга үзэгдээд байдаггүй аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ