14 настай хүү газ үнэртэж амиа алджээ


Энэ сарын 27-ны өдөр буюу өнгөрөгч баасан гарагт Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд оршин суудаг 14 настай хүү өөрийн гэрийн хашаандаа ахуйн хэрэглээний газ үнэртэж 18 цагийн орчимд нас баржээ.
Талийгаач хүү нас барахаас 10 хоногийн өмнө мөн гааз үнэртэж байгаад ээждээ баригдаж байсан аж. Тэрбээр хувийн сургуульд сурдаг байжээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ