"С.Баярт эрүүгийн хэрэг үүсгэж, иргэдийн хохирлыг барагдуул"


“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” ТББдолдугаар сарын 1-ний өдрийн асуудлаар мэдээлэл хийлээ.Тус хуралд долдугаар сарын 1-ний өдрийн хохирогчидболон ар гэрийнх нь хүмүүс ирсэн юм.
Тус ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг “С.Баярыг Ерөнхий сайд байх үед буюу 2008 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын сонгуулийн дүнтэй холбогдуулан томоохон үймээн дэгдсэн. Энэ өдөр Монгол Улс түүхэндээ анх удаа онц байдал тогтоож, үймээний улмаас таван хүний амь нас эрсэдсэн. Энэ хэргийг зохион байгуулалттай гэж ярьдаг, тэр нь ч үнэн. Тухайн өдөр онц байдал тогтоохыг Ерөнхий сайд С.Баяр тулган шаардаж, онц байдлын бүсээс гадна явсан хүмүүсийг цагдаа, цэргийн хүчээр хоморголон баривчилж, энгийн ард иргэдрүүгээ галт сумаар буудсан.
Тухайн үед бүх телевизүүдийг хааж нийгмийг айн цочирдуулж иргэний хөдөлгөөний лидерүүдийг баривчлан 800 гаруй залуучуудыг хоморголон баривчилж, албаар байраа шатаагаад хохирсон дүр үзүүлж нийгмийн цочирдлыг далимдуулан МАХН буюу одоогийн МАН засгийн эрхийг авсан. Одоо мөрдөн шалгагдаж байгаа С.Баяр эрүүл мэндийн шалтгааны улмаас ялаас мултрах гэсэноролдлогуудыгхийж байна. Шалгаж байгаа нөхцөл байдал дээр нь Эрүүгийн хэрэг үүсгэн өнөөдөр таван хүний амь нас, эрүүл мэнд болон амь насаараахохирсон иргэдийн хохирлыг барагдуулах ёстой” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ