ҮЙЛ ЯВДАЛ: Багш нарын ажил хаялтын талаар мэдээлэл хийнэ


09.00
Үндэсний бичиг үсгийн баяр-2018 цуврал арга хэмжээ эхэлнэ. Энэ хүрээнд Уран зургийн галерей, 2 давхар, хурлын танхимд 'Үндэсний бичиг үсэг, өв соёл, хэрэглээ' сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Холбоо барих утас: 8811-1046
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрынхан \Хангардийн 12 давхарт\ Цус хандивлах сайн үйлсийн аянд нэгдэж цусаа өгнө. Холбоо барих утас:325044
11.00
ОНОМ сангийн нэрэмжит “ШИНЖЛЭХ УХААНЫ ШАГНАЛ”-н талаарх албан ёсны хэвлэлийн бага хурал Монгол Ньюс мэдээллийн төвд болно. Энэхүү шагналыг эрдэм шинжилгээ судалгааны ажлаараа дотоодод төдийгүй олон улсад манлайлан тэргүүлж буй шилдэг эрдэмтэн судлаачидад жил бүр олгох юм. Холбоо барих утас: 70122006, 99202166
ЯЛЛАГЧ уран сайхны киноны албан ёсны хэвлэлийн бага хуралШангри-Ла зочид буудлын хэвлэлийн бага хурлын танхимд болно. Холбоо барих утас: 89111224, 89111046
'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд 'Багшийн цалинг нэмүүлэх түр хороо'-ноос Тавдугаар сарын 1-ний багш нарын ажил хаялтын талаар Засгийн газар, БСШУСЯ-нд мэдэгдэл, БШУҮЭ-д шаардлага хүргүүлэх тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.
Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн хурал цуцлагдах болсон талаар Үндэсний бөхийн холбооноос хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд мэдэгдэл хийнэ
11.30
Хүүхэддээ хайртай хүн бүрт зориулсан хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх аян улсын хэмжээнд эхэллээ.Энэхүү аяны талаар Замын цагдаагийн албаны төв байранд мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 99091210, 99186496
'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд 'Үр ашиггүй Эрдэнэс Монгол' ХХК-ийг татан буулгах талаар 'Ардын заргын товчоо' ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.
13.00
Оюутны хөгжлийн зээлийг 2018.05.01-нээс хүүгүй, барьцаагүй буюу шинэ журмаар олгож эхэлж буйтай холбогдуулан нээлтийн ёслол, мэдээлэл хийх албан ёсны арга хэмжээ Багшийн хөгжлийн ордон, 2 давхар, 205 тоотод болно. Холбоо барих утас: 8811-1046
МҮЭ-ийн холбоо цалин нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээр эхлүүлэх, Хөдөлмөрийн хуульд ҮЭ-ийн зөрүүтэй байгаа саналыг тусгуулахыг төр засгаас шаардаж,Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулна. Холбоо барих утас:99027019
СЭТГЭГДЭЛ БИЧИХ