Бөөрөнхий сонгины тухай цочирдом баримтууд


Хүн төрөлхтөн бөөрөнхий сонгиныг хэрэглэжирсээр олон зуун жил болжээ. Сонгины тухай анх дурдсан үе нь бүр Эртний Египетэд хамаардаг аж. Гэвч эрдэмтэд бөөрөнхий сонгины олон шинж чанарыг одоо ч нээсээр байгаа юм.Харин зарим шинж чанар нь үнэхээр гайхширал төрүүлж байна.
Гэрийн тэжээмэл амьдын хувьд хор
Хүний хоол хүнсэнд хэрэглэдэг жирийн бүтээгдэхүүн болох бөөрөнхий сонгино нь гэрийн тэжээмэл амьтдын хувьд жинхэнэхор болжболохгэнэ.Хэрвээнохой сонгинобайнгаидвэл, бие нь үргэлж тавгүйрхэж, харин муур үхэж мэднэ. Учир нь сонгинод их хэмжээгээр байдаг бодисууд муур, нохойны цусны цагаан бөөмийг задладаг байна. Энэ нь цус цагаадах шалтгаан болдог аж. Биеийн жингийнх нь 0,5%-ийнхэмжээтэй бөөрөнхий сонгиныг нохой, мууранд өгөхөдлцус багадахад хүргэх нь гарцаагүй гэнэ.
Сонгино хавдрын эсрэг
Жирийн бөөрөнхий сонгино хорт хавдрын элдэв өвчнийг эмчлэхэд маш сайн хэрэгсэл болдогийг Японы Кумамотогийн их сургуулийн шинжээчид илрүүлжээ. Туршилтын явцад тэд хулгануудад хавдрын эсрэг бэлдмэл өгч байсан аж. Нэг хэсэг хулганад сонгино байнга идүүлж байжээ. Бөөрөнхий сонгино тогтмолидэж байсан тэр хулгануудад эмчилгээний үр дүн илүү сайн болсон байна.Хамаг учир сонгинод Онионин А гэдэг бодис байдагт оршдог аж. Энэ бодис нь хавдрын эс томорч, хуваагдахад хориг тавьдаг байна. Сонгино ньхорт хавдрыг эмчлэхэд тустай төдийгүй, ходоод, түрүү булчирхай, өндгөвч болон хөхний хорт хавдрын эсрэг маш сайн урьдчилан сэргийлэх хэрэгсэл болохыг нэгэнгт баттай тогтоожээ.
Тархинд нөлөөлдөг
Бөөрөнхий сонгинонь тархины эсийг залуужуулахад тусладагийг Францын эрдэмтэд илрүүлсэн байна. Энэ ногоонд байдаг саарал нэгдлүүд нь цусны системээр дамжин бие махбодиор тарж, мэдээж тархинд очдог байна. Тархинд энэ нэгдлүүд нь тархины эс болох нейроныг өөр хоорондоо холбож өгдөг синапсыг цэвэрлэдэг аж. Ингэхдээ ийм цэвэрлэгээ нь ой санамж, сэтгэлгээ болон оюуны бусад үйл явцад таатай нөлөөлдөг төдийгүй, сэтгэлийн түгшүүр,уур бухимдлыг дардаг байна.
Сонгины шүүс хараа гэмтээдэг
Бөөрөнхий сонгино хэрчихэд ялгардаг тодорхой бодисууд нулимстай нэгдэн, жинхэнэ хүхрийн хүчил үүсгэдэг гэсэн дүгнэлтийг Энэтхэгийн эрдэмтэд хийжээ. Чухам энэ хүчил нь нүд хорсгож, нулимс гаргадаг байна. Тиймээссонгиноос үүдэлтэй нулимс нь ялангуяа нүд хуурайших хамшинжтэй хүмүүст ч нүд хүчтэй цочирох шалтгаан болж болох ажээ. Хэрчсэн сонгинотой удаан хугацаагаар, тогтмол харьцахад архаг салстас даамжирч, тэр ч байтугайэвэрлэг бүрхүүлийг шархуулж мэдэх гэнэ.
Бактерийн хувьд тэжээлт орчин болдог
Арилгасан сонгиныг хөргөгчид ч хэрхэвч удаан хадгалж болохгүй.Чухам ийм сонгино нь хордлого авах, халдвар өвчин тусах байнгын шалтгаан болдогийг эрдэмтэд илрүүлжээ. Учир нь хэрчсэн сонгино нь элдэв хорт бичил биетийн хувьд нэг ёсны соронзон, тэжээлт орчин ньболдог байна.Бүр дараа өдөрнь ямар ч хоол хийхэд ийм сонгиныг хэрэглэх хэрэггүй гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ