“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ эхэллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл урлагийн газраас зохион байгуулж буй “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ өнөөдөр улс орон даяар эхэллээ.

Үндэсний бичгийн баярыг ийнхүү 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Баярын хүрээнд монгол хэл, соёлын судалгааны асуудлаарх эрдэм шинжилгээний хурал, монголчуудын бичиг үсгийн түүх, соёл,уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэн, уншигч, эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгуулагдах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ