"Хэвлэл мэдээлэл ба тав дахь засаглал" хэлэлцүүлэг болно

08.30

  • “Төсөл хөтөлбөр, маркетинг, бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүй” сургалт Нийслэлийн Иргэний Танхим болно. Холбоо барих утас: 99736725

09.00

  • ндэсний бичиг үсгийн баяр-2018' арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан” сэдэвт сургалт Монгол Улсын Үндэсний номын санд болно.

10.00

  • Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар, тус газрын дэд дарга С.Даваасүрэн нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. Уг мэдээллийг НМХГ-ын байранд хийнэ. Холбоо барих утас: 88087826

  • Донорын тухай хуулийн хэрэгжилтийн байдалтай танилцахаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах төв, ЭМХТ-ийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанд ажиллана. Холбоо барих утас: 88027947

10.30

  • Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд 'Хэвлэл мэдээлэл ба тав дахь засаглал' хэлэлцүүлэг болно.

11.00

  • Пума зочид буудлын хоёр давхарт Бөхийн холбооны Р.Нямдорж, Данзан болон улсын заан Мягмар нар хэвлэлийн хурал хийнэ

  • Төрийн ордны 'Монгол төрийн түүхийн музей'-д 'Монгол ном бичгийн эрдэнэс' Р.Отгонбаатарын цуглуулгаар үзэсгэлэн дэлгэгдэнэ. Холбоо барих утас: 99849000

  • Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс 'Авлигатай тэмцэх газрын дарга авлигачдыг хамгаалах сүүлчийн найдвар байсан уу?' сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хэвлэлийн хурал АТГ-н Олон нийтийн төвийн 105 тоотод болно.

  • 'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд Ард түмний шүүх байгуулж авлигачдыг шийтгэе цуглааныг 'Монголын хүний төлөө' нам зохион байгуулах болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30

  • Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нэг цэцэг нэг дэлхий төслийн хүрээнд “Цэцгийн баяр 2018” өдөрлөг зохион байгуулах гэж байгаа талаараа Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээлэл өгнө. Холбоо барих утас:325044, 89119449

12.00

  • урхайчдын спортын их наадам-2018'нээлтийн үйл ажиллагаа 'Буян-ухаа' спортын ордонд болно.

  • Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “ГЭГЭЭН МУЗА-14” ОУ-ын театрын шилдгийг шалгаруулах уралдаан болон “Өндөр Гэгээн” дуулалт жүжиг энэ сарын 5-нд Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглогдох талаар мэдээлэл хийнэ. Холбоо барихутас:325044, 9611-7878, 99600607

12.30

  • Олон улсын сувилагчдын өдрийг угтан “Сувилагчдаа сонсоё” хэлэлцүүлгийг УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачлан Төрийн ордны Д.Сүхбаатар танхимд зохион байгуулна. Холбоо барих утас: 99989545

15.00

  • 'Редакторуудын улсын зөвлөгөөн' Нийслэлийн иргэний танхимд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ