Г.Баасан: С.Баярыг хорьсон талаарх бүртгэлтэй танилцсан


АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ-ын анхны дарга асан Б.Дангаасүрэн томилогдсон жилдээ 2007 оны аравдугаар сард олон улсын хуралд оролцох нэрийн дор Австрали улсад амиа алдахад тус байгууллагаас огтдуугараагүй нь хачирхалтай. Тэр үеэс АТГ-ыг хүчгүй байлгах үндэс тавигдаж, өнөөдөр биеллээ олсон гэж үү.Гадаад, дотоодын зүсээ нуусан авлигачид үгсэн 2015 онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-г татан буулгах хуулийн төсөл санаачилсан гэж гүжирдэж нэр төрд нь халдсан. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд энэ үйлдлээ давтан Ерөнхийлөгчийн нэр төрд халдаж, авлигаас ангижрах гэсэн олон нийтийн тэмцэлд дургүйцэж, тусгаар тогтносон Монгол Улсыг доромжиллоо” гэв.
Түүнчлэн ямар шалтгаанаар ийм мэдэгдэл гаргасныг тогтоох зорилгоор ОНЗ-өөс тус мэдэгдэлтэй холбогдуулан “Транспэрэнси интернэшнл”-д албан захидал илгээхээр болжээ.
Мөн 2011-2017 онд АТГ-ын ОНЗ-ийн дарга байсан Г.Төр-Од нь одоогоор тус байгууллагын Монгол дахь салбарыг удирдаж байгаа аж. Түүнийг тус байгууллагыг худал мэдээллээр хангасан байж болзошгүй гэж хардаж байгаа гэнэ.
ОНЗ-ийн дарга Г.Баасан “УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, ЗТН-ын дарга Г.Төмөрбаатар нарыг яллагдагчаар татах санал прокурорт гаргасан ч одоог хүртэл яллагдагчаар татаагүй байна. С.Баярыг баривчилсан гэдэгт итгэхгүй байгаагаа олон нийт илэрхийлж, үнэн худлыг хянаж өгөхийг ОНЗ-өөс шаардсан.
Энэ шаардлагын дагуу Нийслэлийн прокурорт хүсэлт гаргаж, хорих 461-р ангид С.Баярыг хорьсон талаарх бүртгэлтэй танилцсан. ОНЗ-өөс С.Баярыг хоригдож байна гэж үзэж байна. АТГ хөрөнгө орлогын мэдүүлэгээ (ХОМ) мэдээлэхгүй нуусаар байна. Монгол Улсын Ерөнхий прокуророос УИХ-н дарга М.Энхболдод хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ