Эцэг нь хүүгийнхээ амийг хөнөөсөн хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 1-ны өдөр “Гадны нөлөөтэй хүн нас барлаа” гэх дуудлага 19.00 цагийн орчимд иржээ. Дуудлагын дагуу шалгахад 54 настай Г нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 19 настай хүүтэйгээ маргалдаж улмаар цээжин тус газар нь хутгалан амь насыг нь хохироожээ.

Уг хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Г нь хүүгийнхээ амь насыг хохироосон болохыг хэргийн урьдчилсан мэдүүлгээр тогтоогдсон аж.

Иймд цагдаагийн байгууллагаас архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ