ОХУ-ын батлан хамгаалахын зардал 19 жилд анх удаа буурчээ


2017 онд Оросын цэргийн зардал 20%-иар буурч, 66,3 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь 1998 оноос хойшхи анхны бууралт юм гэж Стокгольмын энх тайвны асуудал судлах олон улсын хүрээлэнгийн (SIPRI) илтгэлд бичжээ.
“Цэргийн шинэтгэл нь Орост тэргүүлэх чиглэл хэвээр байгаа ч 2014 оноос тус оронд тулгарсан эдийн засгийн асуудал цэргийн төсвийг хязгаарласан юм” гэж дэлхийн цэргийн зардлыг судлах “SIPRI AMEX”хөтөлбөрийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Симон Везман дурдсан байна.
Европт НАТО-гийн эвслийн зардал нэмэгджээ.
“Оросын зүгээс учирч буй аюул нэмэгдэж байгааг ойлгосноор 2017 онд Төв болон Баруун Европт цэргийн зардал 12% болон 1,7%-иар өслөө. Европын олон улс Умарт Атлантын эвслийн байгууллагын (НАТО) гишүүн бөгөөд энэ хүрээнд холбоотнууд цэргийн зардлаа нэмэгдүүлэхээр тохиролцсон юм.НАТО-гийн бүх 29 гишүүн орны цэргийн нийт зардал 2017 онд 201 тэрбум ам.доллар байсан нь дэлхийн нийт зардлын 52% болж байна” гэж илтгэлд тэмдэглэжээ.
1999 оноос 2011 онд дэлхийн цэргийн зардал 13 жил дараалан өсч, 2012-2016 онд зардал харьцангуй өөрчлөгдөөгүй байсны эцэст 2017 онд дэлхийн цэргийн зардал дахин 1,1 хувиар өсч 1,7 их наяд ам. долларт хүрсэн байна.
2017 онд дэлхийн бүх орны цэргийн зардал дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 2,2% байсан буюу нэг хүнд 230 ам.доллар ногдож байв.
“Сүүлийн жилүүдэд дэлхийн цэргийн зардал нэмэгдсэн ньХятад, Энэтхэг, Саудын Араб зэрэг Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрхи Дорнодын орнуудын зардал нэлээд өссөнтэй холбоотой юм” гэж “SIPRI AMEX” хөтөлбөрийн эрдэм шинжилгээний ажилтан Нан Тянь тэмдэглэсэнбайна.
“Дэлхий нийтийн хэмжээнд цэргийн зардлын жин Европ-Атлантын бүс нутгаас илт шилжиж байна” гэж шинжээч дурджээ.
АНУ зэвсэглэлийн зардлаар тэргүүлж байна
АНУ дэлхийд хамгийн их цэргийн зардалтай орон хэвээр байгаа юм. 2017 онд АНУ цэргийн хамгийн их зардал бүхий бусад долоон орноос ахиу мөнгийг зэвсэглэлд зарцуулжээ. АНУ-ын цэргийн зардал хоёр жил дараалан тогтвортой - 610 тэрбум долларын хэмжээнд байсан юм.
“2010 онд эхэлсэн Америкийн цэргийн зардал буурах хандлага зогслоо. Цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, ердийн болон цөмийн зэвсгийг шинэчлэхийн тулд 2018 онд АНУ-ын цэргийн зардалнэлээд өснө” гэж гэж “SIPRI AMEX” хөтөлбөрийнАНУ-ыг хариуцсан захирал Од Флёрант хэлжээ.
Хятад хоёрдугаар байрт орж байна
2017 онд Ази, Номхон далайн бүс нутагтцэргийн зардал29жил дараалан өсчээ.
Цэргийн зардлын хэмжээгээр дэлхийд хоёрт ордог Хятад улс 2017 онд цэргийн зардлаа 5,6%-иар нэмэгдүүлж, 228 тэрбум ам.долларт хүргэсэн байна. Дэлхийн нийт цэргийн зардалд Хятадын цэргийн зардлын эзлэх хувь 2008 онд 5,8% байсан бол 2017 онд 13% болж нэмэгджээ.
Энэтхэг улс 2017 онд зэвсэглэлийн зардлаа 5,5%-иар нэмэгдүүлж 63,9 тэрбум ам.доллар, Өмнөд Солонгос 17%-иар нэмэгдүүлж 39,2 тэрбум ам.долларт хүргэсэн байна.
“Хятад болон түүний хөрш олон орны харилцааны түгшүүртэй байдал Азид цэргийн зардал нэмэгдэхэд түлхэц болсоор байгаа юм” гэж “SIPRI AMEX” хөтөлбөрийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Симон Везман хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ