Улаанбаатар, Хөх хотын хамтын ажиллагааны шинэ түүх эхлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон /ӨМӨЗО/-ы нийслэл Хөх хотод саяхан ажлын айлчлал хийгээд ирлээ.

Хөх хот нь Монгол Улсын нийт хүн амтай бараг дүйх 3.1 сая хүн амтай. Газар тариалан, мал аж ахуй, эрчим хүч,соёлын аялал жуулчлал, цахим худалдаа,санхүүгийн үйлчилгээ зэрэг салбарэдийн засагт нь тэргүүлэх байр суурь эзэлдэг.Хөх хотын 70 жилийн ойг угтаж төлөвлөгөөт томоохон ажил хийснээр эдийн засгийн нээлттэй бүс, өндөр технологийн бүсүүд нь эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Улаанбаатар, Хөх хот хоёр ах дүүгийн харилцаа тогтоогоод27 жил өнгөрч байна.

Улаанбаатар хотын төлөөлөгчид айлчлалын хугацаандХөх хотын ногоон байгууламж, шинээр ашиглалтад орсон үйлдвэрүүдтэй танилцаж,бизнес уулзалтад оролцлоо.

Өнгөрсөн хугацаанд хоёр хотын хооронд боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлсэн бол энэ удаагийн айлчлалаар шинэ хамтын ажиллагааны салбаруудын талаар хөндсөнөөрөө онцлог юм.Хөх хотын намын хорооны дарга Юн Гуанжун,тус хотын дарга ФэнУйжэннартайэнэ үеэр албан уулзалт хийж, хоёр хотын харилцааны талаарсанал солилцов.

Хөх хотын намын хорооны даргаЮн Гуанжун уулзалтынүеэр “Улаанбаатар, Хөх хот хоёрэртнээс найрамдалт харилцаатайах дүү хотууд. Харилцан өндөр дээд хэмжээний айлчлалууд тогмолжсоны зэрэгцээ “Нэг бүс нэг зам” хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам тэлж байгаа.Хоёр улсын харилцаастратегийн иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрсэн.Эрүүл мэнд, боловсролын салбарт ялангуяасайн харилцаатай.Өнөөдрийн байдлаар Хөх хотод 2,000 гаруй Монгол залуус суралцаж, жилдээ300 орчим хүнэмнэлэгт үзүүлж, хэвтэн эмчлүүлдэг гэсэн судалгаа бий. Аялал жуулчлалынхувьд ч харилцаагаа хөгжүүлэх өргөн боломжтой” хэмээгээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын энэ удаагийн айлчлалхоёр хотын харилцаанд нэн шинэ түүхийгбичнэ гэдэгт итгэлтэй байнагэдгийг илэрхийлж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын ЗахирагчС.Батболд хариу хэлэхдээ “Энэ удаагийн айчлалд албаны болон бизнес, урлагийн төлөөлөл багтсан өргөн бүрэлдэхүүнтэй болж байна.БНХАУбол манай улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхсаяхан БНХАУ-дайлчилсан. Энэ айлчлалын бүрэлдэхүүндминий бие багтаж,Улаанбаатар хотын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхтомоохонгэрээ хэлцлийг Засгийн газрын түвшиндбатжууллаа.

Айлчлалын үр дүнд Улаанбаатар хотын дэд бүтэц, төв цэвэрлэх байгууламжийг барих зэрэг бүтээн байгуулалтынтөсөл хөтөлбөрүүд багтсан.Хөх хотод ирсэн даруйдаахот тохижилт, ногоон байгууламжтай танилцлаа. Богино хугацаанд хотоо ногоон болгосонэнэ хөтөлбөрүүдийг Улаанбаатар хотод хамтран хэрэгжүүлэх саналтай байна.Мөнаялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт ч хамтыншинэ харилцаагхөгжүүлэх зорилгыг энэ айлчлалаараа тавьсан гэдгийг онцлоё” гэж байлаа. Энэхүү уулзалтын дараа Улаанбаатар Хөх хотын хооронд хот тохижилт, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахгэрээ санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Цөлийг ногооруулсан Хөх хотын туршлагаас

Хөх хот сүүлийн10 жилдхот тохижилт, ногоон байгууламжид онцгойлон анхаарчээ. Хотынхоо түүхэн ойд зориулан Бүх ард түмний Үндэстнийсоёл, спортын хүрээлэнг байгуулан ашиглалтад оруулсан байна. Хажуугаас нь харахад морины эмээл, дээрээс нь харахадбаатрын хувцас өмссөн эрэлхэгэрийг дүрсэлсэн архитектурын шийдэлтэй 3,000 хүний суудалтай морин тойруулгатай төдийгүйзочид буудал, амралтын төвүүдийг цогцоор нь байгуулж чадсанаараа онцлог юм.Мөнморин тойруулгад уралдуулахаар сайн үүлдэрийнадуугТуркменистанаас авчирсан бөгөөдбооцоо тавьжуралдуулдаггүй гэлээ. Тус хүрээлэн үзэгчдийнзочид буудлынтөлбөр,үзвэрийнтасалбараар орлогоо бүрдүүлдэг аж.


Хүрээлэнг 830 сая юанийн хөрөнгө оруулалтаар 1.6 жилийнхугацаанд барьж байгуулсан байна.Хүрээлэнгээ дагаад ногоон байгууламжийг хийжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээртус хот шат дараалсан арга хэмжээ авсны хамгийн үр дүнтэй хэрэгжсэн төсөл ньХот тохижилт, ногоон байгууламжюм.

Арван сая мод суулгаж, олон төрлийн цэцгээрхотынөнгө үзэмжээ чимэнургуулж байна.“Монгол өвс” компани л гэхэд тасалгааны цэцгээс өгсүүлээд нэг наст цэцэг, өвсний үрсэлгээ хийдэг.Сургуулийн багачуудад багаас ньбайгаль орчин, ногоон байгууламжтай хэрхэн харилцах талаар хичээл зааж,“Монгол өвс” компанийн үйл ажиллагаатай танилцуулдагбайна.Мөн эко хот болох зорилт тавьжээ. Үр дүн нь ч гарч байгаа гэдгийгногоон байгууламж хариуцсанхорооныхон хэлж байлаа.

Хогийн цэгийг цэцэрлэгт хүрээлэн болгосон нь

Хөх хотын төвдЧингисийн цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Хүрээлэнгийн газар өмнө нь хогийн цэг байсан гэнэ.Хогийн цэгийг цэвэрлэн нөхөн сэргээлт хийж, ногоон байгууламж, хүрхрээ, Чингисийн хөшөө дурсгалыг хийснээрөнөөдөрХөх хотын иргэдийн амарч зугаалдаг төв болж чаджээ. Хотын зүгээс иймцэцэрлэгт хүрээлэнгүүдийг төлөвлөгөөтэйгээр шат дараалан байгуулж байгаа аж.

Манайхаар бол карьер болон хогийн цэгээцэцэрлэгт хүрээлэн болгох төслийг Хөх хот томоохон хөрөнгө оруулалтааршийдэж,Өвөр Монголын өөртөө засах орнооссанхүүжилтыг хийж байгаа юм байна.

Айлчлалын үеэр хоёр хотногоон байгууламжийн төсөл дээр хамтран ажиллаж, Улаанбаатар хотод Хөх хотын нэрэмжит ногоон гудамж байгуулахаар тохиролцсон.Тусхотынхот тохижилтын нэр хүндтэй мэргэжилтэн болох35 жил мод тарьж цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл дээр ажиллаж байгааЖу даргаар ахлуулсан багийгудахгүйУлаанбаатар хотод айлчлахыгхотын дарга урилаа.Яармагийн дэнж буюуЧингис хаан нисэх онгоцны буудал тийш явдаг гудамжийг “Ногоон гудамж” болгохталаар мөн хөндөн ярилцлаа.

Хоёр хот аялал, жуулчлалын салбарт хамтран ажиллана

Хоёр хот аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаарсанамж бичиг байгуулсан юм. Энэ ажлын хүрээндНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаД.Батсүх болон Нийслэлийн иргэдийн Хурлын ТөлөөлөгчидӨвөр Монголын өөртөө засах орныАялал жуулчлалын хөгжлийн хорооны даргаЖэн И Пэнтэй уулзсан.УулзалтадӨвөр Монголын өөртөө засах орныорлогч дарга Ай Лихуйхотын даргыг хүндэтгэн оролцов.

Тэрбээр энэ тавдугаар сарын 3-наас Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм.Хоёр хот аялал жуулчлалын салбарын харилцааны талаар ярилцаж буйд талархаж байгаагааХөх хотын удирдлагууд хэлж байлаа. 2019 онд Хөх хот метротой болно.Мөн онгоцны шинэ буудал ашиглалтад орсон байна.

Хоёр хотын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаагшинэ шатад гаргана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчидХорин суманд зочилж “SK сэнь” био технологийн үйлдвэр,малын эм бэлдмэл,мах боловсруулах үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуйн фермтэй танилцлаа. Сүүлийн жилүүдэдмах боловсруулах чиглэлээрдэвшилтэт технологиоражиллаж,махны чиглэлийн үхэрийг зориудаарбэлдэж, хот, түүнийорчмын зах зээлд нийлүүлж байгаа юм байна.

Мөн хотын даргын Хөх хотод хийсэн айлчлалын үеэр хоёр хотын бизнесийн салбарын уулзалт болов.Бизнес уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын ЗахирагчС.Батболд хэлсэн үгэндээ “Хөх хот бол Улаанбаатар хоттой эдийн засаг бизнесийн харилцаагаа хөгжүүлэх боломжтой хамгийн ойр хөрш, дөт зам юм.Өнөөдрийн байдлаар тусхотод суралцаж байгаа монгол залуусын тоо хоёр мянга давсан ньхэл соёлын хувьд ч хамтын ажиллагааны сайхан жим бий болсон гэдэг нь харагдаж байна” хэмээсэн.

Мөн энэ удаагийн бизнес уулзалт хоёр хотынаж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг нэг шатаар ахиулна гэж үзэж байгаагаа онцлов.Хөххотын томоохон төсөл хариуцах газрын дарга Жан Гүө Пин хэлэхдээ “Хөх хотхөгжлийн чухал үе шатандааявж байна.Хөх хот нь Улаанбаатар, Москва хотыг хуурай замаар холбосон том төв болгохоор зорьж байгаа.“Аж ахуйн нэгж хөгжвөл улс хөгжинө” гэдэг Хятад үг бий.Аж ахуйн нэгж та бүхэн болон улс орны хөгжлийн хамтын хүч юм” гэлээ. Энэ уулзалтын үеэрУлаанбаатар хотын худалдааны танхим, Хөх хотын худалдааны танхим хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн эмийн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлэгч“Монос” группХөх хотынэмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.

Хөх хот Улаанбаатар хотын харилцааны түүх хэдийгээр27 жилээр хэмжигддэг чөвөг дээдсийн үеэс өнө эртний харилцаатай гэдгийгхотын даргын айлчлалын үеэр хоёр талууд онцолж байв.Элсэн цөл шахуу газар хот сүндэрлүүлж,хөгжлийг шинэ бодлогоор төлөвлөж чаддагийгХөх хотын хөгжлийн70 жилийн түүх харуулна.Өнөөдөр энэ хотын иргэд нано технологи, инноваци ярьж,иргэдийнхээамьдрах таатай орчныг бүрдүүлэхнамын бодлогыг хэрэгжүүлж байна. Иргэн бүр хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож, аж ахуйн нэгж бүхэнтохижилт, ногоон байгууламжид анхаарч байгаа ньхотын өнгө үзэмжийг төгс болгож байна.

Ийнхүү НийслэлийнЗасаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын ажлын айлчлалын үеэрхоёр хотын харилцааны нэн шинэ түүхийг нээж, хамтын ажиллагааны шинэ салбаруудаа тохиролцож чадлаа. Дараагийн ажил хэрэгч уулзалтыгУлаанбаатар хотодхийхээр талуудярилцлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ