Физикийн хуулинд захирагдаагүй барималууд

Гайхалтай гэмээр барималууд дэлхийгээр дүүрэн байдаг. Эдгээр барималыг бүтээгчид дүрслэх урлагийн ертөнцөд ноёрхож байсан бүхий л уламжлалыг эвджээ. Байж боломгүй зүйл бүтээдэг уран гартнуудад мэхийн ёсломуй.

“Гайхамшгийн орон”, Канад

Калгари хот дахь энэ хөшөөний гайхамшиг нь түүний дотор байдаг. Гаднаас нь харахад энэ нь толгой хэлбэртэй 12 метрийн өндөр утсан сараалж, дотор талаасаа Испанийн барималч Хайме Пленсын бодож бүтээсэн бүхэл бүтэн ертөнц юм.

Францын Мужен тосгон дахь баримал

Орчин үеиийн бие дааж барималчин болсон Николя Лаваренн хамгийн санаанд оромгүй газруудаддэнжигнэн тэнцэж байгаа хүний дүрсүүдийг бүтээснээрээ нэрд гарчээ.

“Карма”, АНУ

Солонгосын барималч До Хо Су-гийн бүтээл хүмүүсийг үнэхээр гайхашруулдаг.Хөшөөний өндөр ердөө 7 метр ч, эцэс төгсгөлгүй мэт санагддаг.

“Оройн нууц зоог”, АНУ

Хий үзэгдлийн Риолит хот дахь Альберт Шукальскийн энэ баримал нь Леонардо да Винчигийн хананы зургийг өөрөөр дүрслэн харуулсан бүтээл юм. Алдарт Үхлийн хөндийн дэвсгэр дээрх дүрсүүддотроос нь тусгай гэрлээр гэрэлтүүлдэг шөнийн цагт онцгой учир битүүлэг харагдана.

“Бриллиант”,Австрали

Зургийг эргүүлээгүй юм шүү. Шинэ Зеландын уран гартан Нил Доусон агаарт яаж тогтож байна вэ гэдгийг нь мэдэх гэхгүйгээр хажуугаар нь зүгээр өнгөрөөд явчих аргагүй баримал бүтээжээ. Харин бараг үл анзаарагдам аргамжаануудар энэ бөмбөлгийг тогтоосон байна.

Тэнцэж байгаа дүрс, Дубай

Энэ тэнцэж байгаа хүний хүрэл хөшөө физикийн хуульд огт захирагдаагүй юм шиг харагддаг. Польшийн уран гартан Ежи Кензерын барималууд өөрийн хүндийн жин болон салхинд хөмөрдөггүйнь бараг бүх хүний хувьд учир битүүлэг зүйл юм.

“Хийлчийн баримал”, Голланд

Хотын захиргаа, Хөгжмийн театр байдаг Амстердам хотын алдарт “Стопера” цогцолборт хийлчийн барималыг суурилуулахад гантиган шалыг эс тоож эвджээ. Энэ бүтээлийг зохиогч нь хэн гэдэг нь ёстой бүү мэд. Хотын захиргааныхан ч үүнийг“тоохгүй байхыг” эрхэмлэдэг байна.

Хурдны уралдаанд оролцож буй “Порше”, Их Британи

Жерри Жуда хөвөө хязгааргүй орон зай тийш хурдалж яваа машинуудын ер бусын баримал бүтээжээ.

“Өгсөх тусам нарийсах шат”, Австрали

Сидней хотод суурилуулсан Дэвид МакКракены тэнгэр өөд цойлох шат нь өөрийн гэсэн нууцтай. Дараачийн гишгүүр бүр нь өмнөхөөсөө бага. Тиймээс шатыг харахад, эцэс төгсгөлгүй мэт санагдана.

“Цаг хугацаа баригдашгүй”

Грекийн зураач, барималч Адам Мартинакис футурист хийсвэр урлагийн төрлөөр тоон баримал бүтээдэг.Иймбарималуудыг интернэт юмуу принтээр л үзэж болно. Гэхдээ энэ нь илэрхийлэх шинэ шинэ аргыг нээх орчин үеийн урлаг юм.

“Зааны хувьд татгалцлын онцлог”

Аялагч-барималч Даниэля Фримана заан дэлхийгээс 18 мянган км-ийн зайд өөрийн хушуун дээр тэнцэж чадна гэсэн онолдоо зориулан энэ хөшөөг бүтээжээ.

“Гүйгч”, Грек

Грекийн “Дромеас”-ыг Афин хотод үзэж болно. Аль ч талаас нь харсан байнгын хөдөлгөөнд байгаа мэт мэдрэмж төрдөг. Барималч Костас Варотсос энэ нүсэр том дүрсийг хар-ногоон өнгийн тоймгүй олон шилний хэлтэрхийгээр бүтээжээ.

«Али, Нино хоёр», Гүрж

Хоёр баатрын дурлалын түүх Тамара Квеситазед ийм ер бусын баримал бүтээх санаа төрүүлжээ. Хоёр дүрс байнгын хөдөлгөөнд байх бөгөөд эхлээд бие бие рүүгээ ойртон, нэг бүхэл бүтэн зүйл болон нийлж, дараа нь холдон салдаг аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ