Хүүхэд зодсон хэргийг Монголд үйлдсэн эсэхийг шалгаж байна

Энэ сарын 2-ны өдрөөс эхлэн иргэд цахим сүлжээгээр нэгэн эрэгтэй хүүхдийг гэрт нь хэрцгийгээр зодож буй бичлэгийг түгээж, гэмт хэрэгтнийг олж шийтгэхийг шаардаж эхэлсэн юм. Арав орчим насны хүүг орон дээр шидлэн, газар хэвтэж байхад нь дээрээс нь хөлөөрөө хүчтэй дэвсэлж, үг ч хэлэх тэнхээгүй болтол нь зодож буй бичлэг олон хүнийг цочирдуулсан.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баaтархүүгээс тодруулахад, “Бид хэргийг шалгаж эхэлсэн. Юуны өмнө энэ хэргийг Монголд үйлдсэн эсэхийг тогтоох шаардлагатай. Бичлэгт хэн ч ямар нэг үг хэлээгүй. Мөн гэрийн нөхцөл байдлыг харахад Азийн аль нэг оронд үйлдсэн байж болзошгүй. Энэ бүхэн тодорхой болсны дараа мэдэгдэнэ” гэв.

Хэрэв та хүүхэд сэтгэл санааны, биеийн хүчирхийлэлд автаж байгааг олж мэдвэл нэн даруй 102 дугаарын утсанд мэдэгдээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ