“Боловсролын чанар үр дүн” эрдэм шинжилгээний хурал болж байна

МУБИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ жил “Боловсролын чанар үр дүн” сэдвийн хүрээнд тавдугаар сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус хуралд Монголоос гадна АНУ, Герман, Итали, ОХУ, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Конго зэрэг есөн орны 80 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож байгаа аж.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Боловсролын үйлчилгээний чанар, үр дүн”, “Боловсролын чанар, үр дүнгийн хэмжилт, үнэлгээ”, “Боловсролын чанар, үр дүнгийн баталгаажуулалт” сэдвээр илтгэлээ хэлэлцүүлж байгаа юм. Мөн гадаад болон дотоодын сургалтын чанар, үр дүнгийн талаар хийгдэж буй судалгаа, туршлагыг хуваалцаж байгаагаараа онцлогтой гэж зохион байгуулагчид онцолжээ.

МУБИС нь тус хурлаас гарсан судалгааны дүнд тулгуурлан сургалтын үйл ажиллагааг сайжруулах, гадаадын их дээд сургуулиудтай судалгааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилт тавин ажилладаг аж. “Боловсролын чанар, үр дүн” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүссэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ