СХД-ийн 26 дугаар хорооны хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо


Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 240 ортой цэцэрлэгийг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа. “Глобал рост” ХХК барилгын ажлын бүтээн байгуулалтыг хийсэн байна.
Тус хороонд цэцэрлэгийн насны 1,903 хүүхэд байдаг бөгөөд хорооны хэмжээнд цэцэрлэггүй байсан юм. Энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор 350 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болж 40 ажлын байр шинээр бий боллоо.
Мөн гэртээ хүүхдээ асардаг байсан эцэг, эхчүүд хөдөлмөр эрхлэх боломжтой болжээ.
Түүнчлэн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны Цагдаагийн 3 дугаар хэлтсийн өргөтгөлийн барилгын амжилттай хүлээлгэн өглөө.
Цагдаагийн хэлтсийн байр ашиглалтад орсноор 67,463 хүн амыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг найдвартай хангах боломжтой болж, 130 албан хаагчын ажиллах орчин нөхцөлийг сайжруулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ