“Эрээн-Бээжин” чиглэлийн шатсан автобусанд сууж явсан Монгол иргэд гэмтээгүй

БНХАУ-ын ЭрээнээсБээжин хотын чиглэлд зорчиж явсан хот хоорондын автобус нэ сарын4-ний өдрийн 23:00 цагийн орчимд шатжээ. Уг автобусанд Монгол Улсын36 иргэн зорчиж явсан байна. Энэ талаар албаны хүн “Өнгөрсөн шөнө 23:00 цагийн орчимд Эрээн-Бээжингийн чиглэлд зорчиж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус Хөбэй мужийн Жанчхүү хотоос 30 км-ийн зайд орших орон нутгийн хурдны зам дээр шатсан. Автобусанд Монгол Улсын 36 иргэн сууж явсан бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна” гэсэн тодруулга өгчээ.

Мөн ЭСЯ-ны зүгээс уг автобусанд зорчиж явсан Монгол Улсыниргэдийн хохирлыг яаралтай барагдуулахаар Хятадын талын холбогдох тээврийн компанитай холбогдон ажиллаж байгаа аж. Иргэдийг хот хооронд зорчихдоо аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслийг сонгож, анхаарал болгоомжтой зорчиж байхыг ЭСЯ-ны зүгээс анхааруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ