Монголын уурхайчдын спортын их наадамд Эрдэнэт үйлдвэрийн “ХАНГАРЬД”баг түрүүллээ


“Монголын Уул уурхайн Бирж”, “Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл ”, “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам”- ны дэмжлэгтэйгээр хамтран уул уурхайн салбарын хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг “Уурхайчдын спортын их наадам”2018 оны 05-р сарын 02,03-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордон”-д зохион байгуулагдаж, аваргуудаа тодрууллаа. Энэ жилийн тэмцээний гол онцлог гэвэл Уулын баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн баярын нэрэмжит болсноороо онцлогтой байлаа. Ерөнхий ивээн тэтгэгчээр Эрдэнэт Үйлдвэр ажилласан бол ивээн тэтгэгчээр Эрдэнэс Монгол ХХК, Таван толгой ХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Хартарвагатай ХК, Домогт Хан-Алтай ХХК зэрэг салбартаа тэргүүлэгч компаниуд оролцлоо.
2018 оны Монголын уурхайчдын спортын их наадамд 28 байгууллагын 800 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдлөө. Сагсан бөмбөг, Волейбол, Ширээний теннис, Шатар, Дартс гэсэн спортын таван төрөлд болсон тэмцээнд багийн дүнгээр Эрдэнэт Үйлдвэрийн “Хангарьд” баг түрүүлж, шилжин явах алтан цомын эзэд боллоо.Хангарьд багийн тамирчид спортын таван төрлийн дөрвөн төрөлд түрүүлж, өндөр амжилтыг үзүүллээ. Ингэснээр Хангарьд багийнхан Эрдэнэт Үйлдвэрийнхээ 40 жилийн ойд амжилт, ялалтаар том бэлэг барьж байна. Хоёрдугаарт байрт Эрдэнэс Тавантолгой ХК-ийн баг, гуравдугаар байрт Бласт ХХК-ийн баг шалгарсан байна.

Мөн спортын их наадмын шилдгүүдийн медалийн өнгө, хэлбэр яг л олимпийн их наадмын медалийн хэмжээнд байсан нь баг тамирчид сэтгэл өндөр байсан юм. Шилдэг тамирчдаар тодорсон тоглогч бүр мөнгөн шагнал, ялагчын алтан цом, хүндэтгэлийн өргөмжлөл гардан авч, багийнхаа, байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ