Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

09.30

  • Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт ээлжит сургалтын нээлт Чингэлтэй дүүргийн тавдугаар сургууль дээр болно.

10.00

  • “Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал ШУА-ийн байрны 3 давхарт болно. Холбоо барих утас:98119897

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлнэ

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ

  • 'Монголын инновацийн 7 хоног' нэгдсэн цуврал арга хэмжээний хэвлэлийн бага хурал БСШУСЯ-ны 4 давхарт, 401 тоотод болно

10.30

  • Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан 'Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ' хэвлэлийн бага хурал Татварын Ерөнхий газрын долоон давхарын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 88873012, 95005585

11.30

  • MN-Мэдээллийн төвд Монголын Хүний төлөө намаас Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүн, хууль зүйн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-д хүргүүлэх, Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэх, Ард түмний шүүх байгуулж авилгачдыг цээрлүүлэх талаар мэдээлэл хийнэ.

14.00

  • 'Оршин суугаа газартаа хүн бүр утга учиртай амьдрах нийгмийг бүрдүүлэх нь' лекц Монгол-Японы төвд болно. Холбоо барих утас: 88822481,95555452

СЭТГЭГДЭЛ БИЧИХ