ЕБС орчмын авто замын хөдөлгөөнийг аюулгүй болгоно


Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор2017 онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулсан.Энэ төслийн хүрээнд Замын цагдаагийн албанааснийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулиудыг“Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж тодорхойлсон юм.
Тиймээс Ерөнхий боловсролын эдгээр сургуулиудын зогсоолын талбайг тохижуулж, дэржигнүүр хурд сааруулагч, лед самбар, хайс, гэрлэн дохио байрлуулж, тэмдэг тэмдэглээ хийн аюулгүй байдлыг сайжрууллаа. Ингэснээр сурагчид зам, тээврийн осолд өртөж бэртэж, гэмтэх, амиа алдах тохиолдол тодорхой хувиар буурчээ.
Энэ онд нийслэлийн Баянгол дүүргийн 113, “Сэтгэмж” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 84, 111, Сонгинохайрхан дүүргийн 65,107,122, Сүхбаатар дүүргийн 71, Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулиудийн орчныг аюулгүй болгохоор төлөвлөөд байна. Сургууль орчны тохижилтын ажил 8 дугаар сарын 20 гэхэд хийгдэж дууснагэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ