Нүүрний ховор гажигтай бүсгүй модель болжээ

Гоо сайхны ертөнц сүүлийн үед шинэ дүрэм тулгадаг болжээ. Мяраалаг, намхан, арьсны болон бусад асуудалтай бүсгүйчүүдийн аль алинд нь модель болох боломжтой болсон билээ. Энэ салбарын төлөөлөгчид тэдний араас хөөцөлдөж, асар их мөнгө санал болгодог гэнэ.

Германы модель Илька Брюльд ч яг ийм явдал тохиолджээ. Урьд нь тэрээр үе тэнгийнхнийхээ доромжлолыг хүлцэн өнгөрүүлдэг байсан бол, одоо нэртэй модель болж, түүнийгалс тэртээгарагаас ирсэн үлгэрийн амьтантай зүйрлэдэг байна.

Илька ховор гажиг –нүүрний согогтойтөржээ.

Тэрээр олон удаа мэс засал хийлгэсэн ч, амьдралдаа гуниж гутарч яваагүй аж.

Илька залуугаасаа өөрийнх нь тухай эвгүй үг яриаг тэвчин өнгөрүүлдэг байсан ч, одоо гомдоосон бүх хүнийг өөрөөс нь илүүгүй гэдгийг тэдэнд сануулдаг байна.

Хэдэн жилийн өмнө нэг танил гэрэл зурагчин нь түүнээс зургаа татуулаач гэж гуйснаар Илькагийн амьдрал эрс өөрчлөгджээ.

Үр дүн бүсгүйд маш их таалагдаж, зургийн талаар хийсэн эерэг тайлбарууд муухай хүн гэж байдаггүй гэдэгт л түүнийг итгүүлсэн байна.

Тэрээр өөрийн дутагдалтай талыг давуу байдал болгож чадсан учир одоо Илька хамгийн эрэлттэй моделийн нэг болжээ.

“Дэлхийд муухай хүмүүс гэж байдаггүйг би үүнийг сануулахыг хүсдэг. Хүн бүр өөрийнхөөрөө өвөрмөц, гоё сайхан байдаг”.

Гадаад төрх нь асуудалтай бусад хүнийг өөрийгөө байгаагаар нь хүлээж авахад сургахын тулд тэр өөрийн түүхээс ойр хавийн хүмүүстэйгээ хувцаалдаг байна.

“Би нүүрний гажигтай төрсөн. Үүнээс болж хамрын амьсгалын зам дутуу хөгжиж, буруу хэлбэртэй болсон юм”.

“Дээр нь зүүн нүдний нулимсны суваг дутуу хөгжсөн учир нулимсбайнга лхацар даган урсдаг”.

Тавьтаргүй зантай хүн л эрэмдэг зэрэмдэг байдаг гэж бүсгүй үздэг байна.

Гадаад төрхнөөсөө болж санаа зовох хэрэггүй. Илүүзоригтой, илүү хүчтэй байхыг хүмүүст тэр уриалдаг байна.

Илька шиг хүмүүсийн тухайд тэд “үнэхээр үзэсгэлэнтэй”. Учир нь тэд гоо сайхны тухай олон зуун жилийн хэвшмэл санаа бодлыгэвдэж чадсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ