Энэ жил цэцэрлэгийн бүртгэл цахимаар явагдана

Энэ жил цэцэрлэгийн бүртгэл хэрхэн явагдахыг Нийслэлийн боловсролын газраас тодрууллаа.

"2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн жилийнхтэй адил цахимаар явагдана. Бүртгэлийн хугацаа наймдугаар сард тодорхой болно. Мөн нэгдүгээр ангид орох багачуудын хамран сургах тойрог энэ сарын 15-н гэхэд тодорхой болно" гэв.

Өнгөрсөн жил хоёр настай хүүхдүүдийг цахимаар, 3-5 насны улсын цэцэрлэгт шинээр элсэж буй хүүхдүүдийг уламжлалт аргаар бүртгэж байсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ