Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдлын талаар хэлэлцэнэ


08.30
'Инновацийн түншлэл-Хөгжлийн гарц-2018' чуулган ШУТИС-ийн төв байрны 3 давхарт болно. Чуулганаар төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшлийн оролцоотой хөгжүүлэх боломжуудын талаар хэлэлцэж, зөвлөмж гаргана.Холбоо барих утас: 88013503
09.00
Төрийн ордонд 'Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ' сэдэвт хэлэлцүүлэг болно.
Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Улаанбаатар хотын МСҮТ, Политехник коллежийн багш, бүсийн арга зүйч нарт зориулсан “Хувь хүний санхүүгийн мэдлэг олгох сургагч багш”-ийн сургалт СЗХ-ны байранд болно
Боловсролын салбарын төсвийн өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд сэдэвт хэлэлцүүлэг МҮЭСТО-ны бага танхимдэхэлнэ. Холбоо барих утас:99027019, 95022859
“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн шүүгчдийн сургалт семинарийн нээлт Монголын үндэсний олимпын хороонд болно.
09.30
Автотээврийн Үндэсний төвийн хурлын зааланд Нийгэм, эдийн засгийн хөгжил дэх Логистикийн үүрэг уулзалт, хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 99019141, 95341188, 99091025
10.00
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа болно.Холбоо барих утас: 99736124 88013454
Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн” Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Холбоо барих утас 98980404 99122141 90100290
11.00
Оюу толгой ХХК төв оффисийн гадаа Моннис цамхгийн үүдэнд Монголын баялаг болох Оюу толгойн 51 хувийг эзэмших эрхээ эдлэх шаардлага бичгийг өгөх үйл ажиллагаа болно. Холбоо барих утас 881171757, 99191388
Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд ОХУ-ын ЭСЯ, Беларусь улсын ЭСЯ, Казакстан улсын ЭСЯ , МАХН хамтран цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.
Улаанбаатар хотын аварга шалгаруулах Граунд Гольфийн тэмцээний нээлтийн ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд болно. Холбоо барих утас:99130719
11.30
Хүүхдийн байгууллагын түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн Монголын хүүхдийн ордонгын үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ. Холбоо барих утас: 99736124 88013454
12.00
“Би хариуцлагатай аав, ээж” Нийслэлийн зөвлөгөөн Монголын хүүхдийн ордны их танхимд тус тус зохион байгуулагдана. Холбоо барих утас: 99736124 88013454
Монголын улаан загалмай нийгэмлэг дээр дэлхийн хүмүүнлэгийн өдрийн үйл ажиллагаа, хэвлэлийн бага хурал, хүлээн авалтМУЗН-ийн төв байранд болно.Холбоо барих утас: 99022376, 99006602
Монголын Урлагийн Зөвлөл нь “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг 2018 оны 5 дугаар сарын 07-14-ны хооронд анх удаа зохион байгуулж байна.Уг наадмыг зохион байгуулагчид болон уран бүтээлчдийн хэвлэлийн бага хурал 2018.05.08-ны 12:00 цагаас Анкор төв /Мобикомын Теди төвийн урд/ болно. Холбоо барих утас 319015, 319017, 88006971
Сувилагч нар жагсана
14.00
Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгт 'Хүүхдийн өсөлт хөгжилтөд шар луувангийн нөлөөлөх байдлын судалгаа'-ны үр дүнг танилцуулна. Холбоо барих утас: 8001-9000
СЭТГЭГДЭЛ БИЧИХ