Цэцэрлэгийн багачуудад ахадсан "хонхны баяр"

Хонхны баярын улирал эхэлж, айл өрхүүдэд эдийн засгийн “дарамт” ирээд буй. Сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн бэлтгэл ангийнхан, багаас дунд анги руу дэвшиж буй тавдугаар ангийнхан, дунд боловсролоос бүрэн дунд боловсрол руу шилжижбайгаа есдүгээр ангийнхан хонхны баяр тэмдэглэх болсон.

Дунд сургууль, их, дээд сургуулиа төгсөж амьдралын замд хөл тавьж байгаа хүүхэд, залуусын хувьд хонхны баяр амьдралынх нь чухал баярт мөчүүдийн нэг.

Гэтэл бие биенээ таниж ч амжаагүй бяцхан үрс хонхны баяр гэж тэмдэглэх нь хэр зүйтэй вэ? Ер нь цэцэрлэгийн хүүхэд төгсөлтийн баяр хийж, зургийн цомог хийлгэх нь илүүц санагдах. Одоо үед хуучны үе шиг зураг авахуулахгүй бол том болсон хойноо дурсах юмгүй болно гэх биш. Ухаалаг утас гарч ирж, эцэг, эхчүүд хүүхдийнхээ зургийг төрснөөс авахуулаад бараг өдөр бүр авч байгаа гэхэд хэлсдэхгүй.

Ийм байхад зургаар дутна гэх биш.Ямар5, 6, 10 жил нэг ангид суралцаад, учир мэдэх насандаа нэг ширээнд суусан хүүхдүүд биш. Зургийн цомог шиг хэрэггүй юм алга. Тэгээд ч анги бүрт дандаа мөнгөө үрж ядсан айлын хүүхэд сурдаггүй нь тодорхой. Боломж багатай ч айлын хүүхэд байж л байгаа. Гэтэл багш нар зарим нэг боломжтой, мөнгө төгрөгтэй эцэг, эхчүүдтэй нийлээд бусдыгаа хөлдөө чирээд байдаг. Энэ асуудлаас болоод хэдэн айл аргаа барж, хүүхдээ бусдаас дутаачихгүйн төлөө мөнгө хайж гүйж байгааг хэн мэдэх билээ.

Үүгээр ч зогсохгүй бага сургуулийн асуудал ч ялгаа байхгүй. Яг цэцэрлэгтэй л адил. Угаасаа л 12 дугаар анги төгсөхөөрөө баяраа хийнэ.Зургийн цомгоо ч авахуулна. Тэр болтол наана нь жижиг жижиг юм хийж яах вэ дээ. Үүнийгээ болих л хэрэгтэй.

Хонхны баяр бол эрдмийн баяр. Эрдмийн баяраа эдээр гангарах, идэж уух баяр болгон утгыг нь алдуулснаар мөнгө үрэн таран хийдэг болжээ бид. Жил ирэх тусам үнэ өсөж, төсөв улам бүр томорч байна. Хэтийдсэн их баяр наадмаас хонгорхон үрсээ хол л байлгавал уг нь..

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ