Сонгодог хөгжим даралт хэвийн болгодог

Сонгодог хөгжим судсанд тустай гэнэ. Оксфордын их сургуулийн судлаачид ийм дүгнэлт хийжээ. Хөгжим зүрх-судасны системд хэрхэн нөлөөлдөгийг тодруулахаар эрдэмтэд судалгаа хийснийг Zee News сайтад мэдээлсэн байна.
Мэргэжилтнүүдийн хэлснээр, хүний цусны даралт ойролцоогоор 10 секунд тутамдихсэж, буурдаг аж.Зарим хөгжмийн зохиолч, тухайлбал Жузеппе Вердигийн бүтээл энэ хэмтэй таардаг байна. Зарим дуурь болон найрал хөгжим артерийн даралтыг хэвийн болгож, харин поп болон рэп хөгжим даралтыг ихэсгэж мэдэх гэнэ.
Харин Моцартын хөгжим тархинд эерэгээр нөлөөлдгийг Ромын Ла Сапиенцын их сургуулийн судлаачид саяхан илрүүлжээ. Ийнхүү энэ хөгжим танин мэдэхүйн үүргийн хувьд чухал нейроны сүлжээг идэвхижүүлдэг байна. Хөгжмийн зохиолчийн сонатуудын зохистой, нарийн бүтэц нь тархины бор давхаргын зохион байгуулалтыг санагдуулдаг гэж эрдэмтэд үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ