"Оюутолгойн 51 хувийг эзэмших эрхээ эдлэхээр шаардах бичиг хүргүүлж байна"


Иргэний нийгмийн хөдөлгөөний төлөөллүүд Оюутолгойн гэрээг цуцлах асуудлаар шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ.
“Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-ийн тэргүүн Б.Жагар “Оюутолгойн гэрээг ард түмний эрх ашигт нийцэх гэрээ хийгээгүй гэдгийг ард түмэн ч ярьж байна.
Монголчууд газрын доорх баялгаа гадныханд лиценз нэрээр өгчихөөд энэ баялгаа үнэлж чадахгүй байна. Лиценз нэрээр гадныханд баялгаа өмчлүүлдэг асуудал байж болохгүй. Тэндээс гарч байгаа баялгийг нэг тонныг нь хэдэн төгрөгөөр үнэлэх вэ гэдгийг тогтоохгүйгээр лиценз олгож болохгүй. Иймд манай хөдөлгөөний зүгээс Оюутолгойд дараах шаардах бичгийг хүргэж байна. Уг шаардах бичгийн гол асуудал нь, “Үндсэн хуульд заасан хэд хэдэн заалтыг энд дурьдаж болно.
Тухайлбал, Үндсэн хуулийн 6.1-т “Байгалийн бусад баялаг ард түмний мэдэлд болон төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Оюутолгойн гэрээ энэ мэт Үндсэн хуульд заасан олон заатыг зөрчсөн. Оюутолгойн гэрээг ард нийтээр хэлэлцүүлэхгүйгээр өөрсдийн эрх ашгаар гэрээг хийсэн. Гэрээн дээр 34 хувийг шууд эзэмших буюу рояалти татвар авна гэж бодож байсан ч тийм гэрээ хийгдсэнгүй. Тиймээс Оюутолгойн 51 хувийг эзэмших эрхээ эдлэх шаардлага бичгийг хүргүүлж байна” гэв.
Мөн УИХ-аас гаргасан Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очирыг сольсон. Иргэний нийгмийн байгууллагаас хоёр хүнийг ажлын хэсэгт багтаасан ч дахин энэ асуудлыг ил тод нээлттэй хэлэлцэж, ажлын хэсгийн гишүүдийг томилох асуудалд иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд одоо "Моннис тауэр"-т байрлах Оюутолгойн оффист шаардлага өгөхөөр суулт хийгээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ