Алексей Гордеевич Еременко: Аугаа эх орны дайны бэлгэдлийн нэг

Энэ гэрэл зураг Аугаа их эх орны дайны бэлэг тэмдэг болсон юм.
Зурагт 18 дугаар армийн буудлагын 4 дүгээр дивизийн буудлагын 220 дугаар хорооны сумангийн улс төрийн удирдагчийн орлогч Алексей Гордеевич Еременко гарчээ.
Тэрээр сумангийн шархадсан захирагчийг орлон, сөрөг давшилтад дайчдыг босгон амь үрэгдсэн байна. Түүнийг амь үрэгдэхээс хэдхэн хормын өмнө энэ зургийг авсан бөгөөд сүүлд ньугзураг “Комбат” нэрээр алдаршсан юм.
1942 оны долоодугаар сарын 12-нд буудлагын 4 дүгээр дивизийн буудлагын 220 дугаар хорооны хамгаалалт хийжбайсан Хорошее тосгоны хавьд уг зургийг авсан байна. Аймшигтай тулаан болж, гурван зуу гаруй хүнээс ердөө 72 нь үлдсэн ч, цэргүүдбуужөгөөгүйгээр Германчуудад урагшлах боломж олгоогүй ажээ.
“Гитлерчүүд гуч орчим километрийн цаана байсан Ворошиловград (Луганск) хот руу давшиж байлаа. Орой тийшээ сумангийн захирагч шархадсан юм. Ширүүн бөмбөгдсөний дараа танк, их буугаар дэмжүүлсэн фашистууд ээлжит дайралтад орсон юм.
Энэ үед Еременко бүтэн биеэрээ босон, “Миний араас! Эх орныхоо төлөө! Урагшаа!” гэж хашгиран гитлерчуудын эгнээний өөдөөс сумангаа дагуулж билээ. Улс төрийн удирдагчийн орлогч амь үрэгдэж, дайралтыг няцаасан юм” гэж болсон явдлыг нүдээр харсан дайчин Александр Макаров ярьж байжээ.

Энэ бол А.Г.Еременкогийн хүү Иван Алексеевич Еременко
Алексей Еременко 1906 оны гуравдугаар сарын 31-нд Екатеринославскгубернийн Терсянка тосгонд төржээ.Тэднийхам бүлолонтой айл байсан учир, Алексей бүр 14 настайгаасаа ажил хийхээс аргагүйд хүрсэн байна. Эхлээд тэр төмөр замд, сүүлд нь заводад ажиллаж байжээ. Тэнд тэрээр эцэг, эхдээ туслаж байсан байна. Алексей Еременко украин үндэстэн юм. Тэр үед Запорож мужид эхний хамтралууд байгуулагдаж байжээ.
Еременко “Авангард” хамтралын комсомолын үүрийн нарийн бичгийн дарга байсан аж. Тэр хүмүүсийг удирдах төрөлхийн гэмээр авъяастай нэгэн байсан бөгөөд эхлээд бригадын дарга, дараа нь намын үүрийн нарийн бичгийн дарга, сүүлд нь хамтралын даргаар томилогджээ. Бүх хүн түүний үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдагбайсан аж.
Дайны эхэнд тэрээр цэрэгт татагдахаас чөлөөлөгдөж байсан бөгөөд энэ нь хамтралын ажилтай холбоотой байжээ. Гэсэн ч өөрийнх нь ах, дүү, найз нөхдүүд нь байлдаж байхад тэр гэртээ тайван сууж чадаагүй аж. Тиймээс залуу сайн дураараа цэрэгт татагдаж, улс төрийн орлогчийн туслах болсон байна.
ЗСБНХУ-д улс төрийн удирдагч ньнам, төрийнтөлөөлөгч байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ