Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө


Аугаа эх орны дайны ялалтын 73 жилийн ой өнөөдөр тохиож байна. Зөвлөлт, Монголын ард түмний хамтын ялалтын түүхэн энэ ой бол ахмад дайчид, цэрэг эрсээрээ бахархаж, залуу үе, нийт ард түмнээрээ бахархан дурсах ёстой өдөр юм.
Ялалтын өдрийг угтаж МАХН-ын удирдлагууд болон Элчин сайдын яамдын төлөөлөл Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө. Хүндэтгэлийн арга хэмжээнд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын зөвлөх Р.Р.Ракшаев, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, ахмад дайчид, залуу үеийн төлөөлөл оролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ