“Монголын үндэсний балет” хоёрдугаар уралдааны тов гарчээ


“Монголын балетын хөгжил сан”-uийн тэргүүн, Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” хоёрдугаар уралдааны тов гарчээ.
Монголын шинэ залуу бүжигчдийг нээх, мэргэжлийн сургалттай бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой уралдаанд уран бүтээлчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Монголын болон дэлхийн бүжгэн жүжигт гарч буй шинэчлэл, өөрчлөлтийг танилцуулан, эзэмшүүлснээр бүжгэн жүжгээр дамжуулан мөрөөдлөө биелүүлж, балетын олон улсын тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн оролцох боломжийг энэхүү уралдаан нээн өгдөг аж. Тэмцээнд 6-8, 9-11, 12-14, 15-18 гэсэн насны ангиллаар хоёр үе шаттай явагдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ