ҮЙЛ ЯВДАЛ: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилсан Ногоон паспорт санаачлагын хүрээнд нийслэлийн ЕБС-ийн эко клубуудын дунд 2018-2019 онд зохион байгуулагдах үйл ажиллагааны төлөвлөгөөг эко клубын удирдагч багш нарт танилцуулах уулзалтБагш хөгжлийн ордонд болно.
С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэнэ
10.00
Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Эрүүл Мэндийн Яамтай хамтран Олон Улсын Сувилагчдын өдрийг тохиолдуулан “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя” сэдвийн дор Улсын хэмжээний арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааУлсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр болно.Холбоо барих утас: 90082028, 99970071
'ICIED-2018 international conference on innovation&entreprenuership development' олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн Төв номын санд 6 давхарт болно. Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх боломж, олон улсын туршлагын талаар хэлэлцэнэ. Холбоо барих утас:88013503
“Бишрэлт” зочид буудлын хурлын зааланд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь нийслэлийн 7 дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулна. Холбоо барих утас: 90208383, 89032498, 89113435
Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт хийгдэж буй ажлын явцын талаарх хурал НЗДТГ-ын 'А' зааланд болно.
11.00
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан хэвлэлийн хурал Нийгмийн даатгалын ерөнхий газрын 701 тоот болно. Холбоо барих утас.99070054
Shangrila зочид буудалд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын кулинарын холбоо нийгэмлэг хамтран 2018 оныг “Жуулчны жил” болгон зарлах ёслолын үйл ажиллагаа, үзэсгэлэн яармагийг зохион байгуулна. Холбоо барих утас 99994192
Цалин нэмэгдүүлэх асуудлаар тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих тухай хэвлэлийн бага хурал Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд болно.
Нийслэлийн иргэний танхимд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид нийслэлийн цагдаагийн газартай хамтарсан сургалт зохион байгуулна. холбоо барих утас: 99110314
Сүхбаатарын талбайд Гэр хороолол хөдөлгөөнөөс зохион байгуулах гэр хороолын иргэдийн эсэргүүцлийн жагсаал болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжүүлэхийг хотын Засаг дарга С.Батболдоос шаардана. Жагсаалд хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл оролцоно.
Холбоо барих утас 99043049
14.00
- МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн 2018 оны эхний хагаст боловсруулж нийтлүүлсэн сурах бичиг, ном, гарын авлагыг танилцуулах “Номын нээлт”-ийн үйл ажиллагааМУБИС-ийн төв байрны 201 тоотод болно. Холбоо барих утас: 99193798, 99838773
СЭТГЭГДЭЛ БИЧИХ