Газны хор уршгийг таниулж, хяналт шалгалт хийж байна


Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран шалгалт хийж байна.
Тодруулбал, хүүхдүүдээс ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий /газ/ үнэрлэн амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлэх, сургуулийн сурагч, өсвөр насны хүүхдүүдэд шингэрүүлсэн шатдаг хийн хор уршгийг сурталчлан таниулах, нөлөөллийн арга хэмжээ авах, томоохон худалдааны төв, зах, хүнс, барааны бөөний худалдааны төв, супер маркет, мини маркет, хүнсний дэлгүүр, түргэн үйлчилгээний цэгүүдэд хамтарсан үзлэг шалгалт явуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ