Эгч, дүү есөн охинд хоёр өрөө байр бэлэглэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 7-10-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж иргэдийн санал хүсэлтийн дагуу очсон аймаг бүртээ шийдлээ хүлээсэн асуудлуудыг шийдвэрлэж буй.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ сарын 8-ны өдөр Баянхонгор аймагт ажиллахдаа аав, ээж нь авто ослоор өөд болсон эгч, дүү есөн охинд хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа.

Өнчин охидыг нагац эгч нь харж, ханддаг аж. Тэд орон байр хүсэж аймгийнхаа Засаг даргын тамгын газарт хандсан байжээ. Энэ асуудал өмнө нь Засгийн газрын түвшинд яригдсан бөгөөд хүүхдүүдийн орон сууцны асуудлыг шийдэж өгөх чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөн байжээ.

Аймгийн ЗДТГ-аас хоёр өрөө орон сууц бэлэглэхээр болж, Ерөнхий сайд тус аймагт ажиллах үеэр түлхүүрийг нь гардуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ