Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг шаардаж майхантай жагсав


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг шаардаж "Гэрээ хороолол хөдөлгөөн"-өөс Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна.
Жагсаалд оролцогчид 100 гаруй майхан барьж эсэргүүцлээ илэрхийллээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж байсан нийслэлийн таван дүүргийн иргэд энэхүү майхантай жагсаалд оролцож байгаа ажээ. Энэхүү жагсаалд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл оролцож байна.
Жагсаалд оролцогчид “Нийлэлийн удирдлагууд дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийн оронд хашаа байшингаа орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлэхийг санал болгож байна. Гэр хорооллын газрыг ингэж үнэгүйдүүлж болохгүй” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ