Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр. Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) хамтран энэ өдрийг тэмдэглэж байна.

Улсын гуравдугаар эмнэлэгт өнөө өглөө эхэлсэн хурлыг нээн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үг хэлжээ. Хурлын үеэр “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя” удирдамжийн хүрээнд амжилттай ажилласан байгууллагуудыг шагнасан байна.

Дараа нь УГТЭ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн орлогч дарга О.Батгэрэл, Сувилахуйн албаны дарга Д.Тунгаамаа нар илтгэл тавьжээ.

Мөн ЭМЯ-ны мэргэжилтэн С.Алтанбагана “Чанарын тухай үндсэн ойлголтууд, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар”, Мари стопс олон улсын байгууллагын Данида төслийн бодлого, хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх Б.Цэвэлмаа “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үйлчлүүлэгчийн эрхийн үндсэн асуудлууд”, Эрүүл мэндийн чанарын холбооны сургагч багш Ц.Цэрэнлхам “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үйлчилгээ үзүүлэгчийн эрхийн үндсэн асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавьлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ