Даланзадгад хотын хөшөөг нураажээ


Өмнөговь аймгийн Даланзадгад хотыг үүсгэн байгуулсны 80 жилийн ойд зориулан 2011 онд босгосон хөшөөг нураажээ. Энэ газарт аймгийн онцлогийг харуулсан, томоохон цогцолбор барих тул газар чөлөөлөх шаардлага тулгарсан, хөшөөг шилжүүлэх боломж байгаагүй гэж аймгийн Захирагчийн ажлын албаны дарга тайлбарлав.
Хөшөө актлах шийдвэрийг Даланзадгад хотын өмч хамгаалах зөвлөлөөс гаргажээ. Говь гурван сайханы домгоос сэдэвлэсэн энэ хөшөөг нэгэн хувийн компани өөрийн хөрөнгөөр босгосон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ