Замын хөдөлгөөнд хүүхдийг аюулгүй, зөв оролцуулах дадлыг хэвшүүльеье

Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй “БЯЦХАН ЗОРЧИГЧ” аяны нээлтийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

БЯЦХАН ЗОРЧИГЧ: Замын хөдөлгөөнд хүүхдийг аюулгүй зөв оролцуулах дадлыг хэвшүүлье Arslan.mn

Тус аяныгХүүхдэд хайртай хүн бүхэнд зориулж энэ оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1 сарын хугацаатай эхлүүлж байгаа. Үүний зорилго нь хүүхдийг зам тээврийн хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг таниулах, замын хөдөлгөөнд хүүхдийг аюулгүй зөв оролцуулах, замын хөдөлгөөнд оролцох дадлыг зөв хэвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлж, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахад чиглэж байгаа юм.

БЯЦХАН ЗОРЧИГЧ: Замын хөдөлгөөнд хүүхдийг аюулгүй зөв оролцуулах дадлыг хэвшүүлье Arslan.mn

Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд:
1. Хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудлын худалдаа, солилцоо, сургалт
2. Унадаг дугуйн зөвлөгөө, үзэсгэлэн худалдаа
3. Автомашины үзэсгэлэн
4. Замын хөдөлгөөнд зөв, аюулгүй оролцох чиглэлээр хүүхдэд зориулсан сургалт, Мини дром
5. Жүжигчилсэн болон урлагийн тоглолт
6. Төрөл бүрийн тэмцээн, гарын бэлэг зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд
7. Замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж, гарын авлага, зураг хуудас, стикэр зэргийг үнэ төлбөргүй хүргэх юм.

Авто замын хөдөлгөөнд оролцож байгаа үедээ дүрмээ биелүүлж, хайртай хүүхдэдээ учирч болох эрсдлээс хамгаалах хэрэгтэй. Ухаантай хүн бусдын алдаан дээр суралцдаг. Замын хөдөлгөөнд оролцоход ганцханболомжгэж хэзээ ч байдаггүй. Харин тэр ганц боломжийг иргэн өөрөө бүрдүүлж өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалж чадна гэдгээ албаны хүмүүс хэлж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ