2018-2019 оны хичээлийн жилд оюутны зээлд 75 тэрбум төгрөг зарцуулна


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх оны улсын төсвийн төсөөллийг УИХ-ын үдээс өмнөх хурлаар танилцуулсан юм.
Сангийн сайд энэ хичээлийн жилд нийт 5 тэрбум төгрөгийг оюутны зээлд зарцуулсан гэв. Зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгожээ. Гэтэл банкууд барьцаа хөрөнгө гэх мэт олон шаардлага тавьдаг тул олон оюутан зээл авч чадаагүй байна.
Иймд зээлийг ирэх хичээлийн жилээс эхлэн Төрийн сангаар дамжуулан олгохоор болжээ. Гэхдээ зээл хүссэн хүн бүрт зээл өгөхгүй. Засгийн газраас гаргасан тэргүүлэх салбарыг сонгон суралцах болон орон нутийн их, дээд сургуулиудын оюутнуудын хүсэлтийг түлхүү хүлээн авч, зээл олгохоор болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ