Мод тарих үндэсний өдөр тохиож байна

Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр зарлига гаргаж, энэхүү өдрийг тэмдэглэдэг болсон билээ. Жил бүрийн тавдугаар сарын 12-16-ны өдрүүдийн амралтын өдрийг сонгож, бүх нийтээр мод тарьдаг. Зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих тарих үндэсний өдөр хэмээн зарласан. Тиймээс өнөөдөр /2018.05.12/ бүх нийтээрээ мод тарих өдөр тохиож байгаа юм.

Дээрх зарлиг гарснаас хойш буюу 2010-2017 оны хооронд 16 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан бөгөөд нийт нэг сая 270 мянга гаруй иргэн 68.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10.5 сая мод тарьсан байна. Тарьсан моддоос 7.8 сая нь ургаж, амьдралын хувь нь 75 хувьд хүрчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны Мод тарих үндэсний өдөр зарлах тухай зарлигт дурдсанчлан бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж нарт уриалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ