Дэлхийн хамгийн осолтой 9 нисэх буудал

Статистикаас үзвэл нисэх онгоц нь хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл хэдий ч олон хүн онгоцоор нисэхээс айдаг. Нислэг бүтэлгүй болох юм уу газардахдаа эвгүй буух нь ямар ч аялалаас төрсөн сэтгэгдлийг үнэхээр таагүй болгож мэднэ.
Дэлхийд аюултайд тооцогддог хэд хэдэн нисэх буудал байдаг. Мэдээж эдгээр буудлын нислэгийг огт ашиглаж болохгүй гэж хэлэх аргагүй ч, нисэхийн нэг ч компани өөрийн зорчигчдыг эрсдэлд оруулахыг хүсэхгүй.
Гэвч эдгээр нисэх буудал нь хөөрөх болон суулт хийх үед аялагчдад богинохон ч гэсэн таагүй мэдрэмж төрүүлж байжээ. Мөн эдгээрийн заримд жинхэнэ эмгэнэлт явдал болж, олон зорчигч амь үрэгдсэн тохиолдол гарч байжээ.
9. "Гүнж Юлиана”-гийн нисэх буудал

Оршин байгаа газар: Симпсон-Бей, Гэгээн Мартины арал
Зорчигчдынжилийнурсгал: 1,8 сая
Олон улсын “Гүнж Юлиана”-гийн нисэх буудал бол Карибын тэнгисийн бүс нутгийн агаарын тээврийн томоохон зангилааны нэг юм. Дэлхийн хамгийн осолтой арван нисэх буудлын тоонд багтдаг. Хөөрч-буух зурвасын нэг үзүүр нь наран шарлагын газарт бараг шахуу тулж, агаарын хөлөг суулт хийхдээ зурвасын зах дахь наран шарлагын газарт амарч байгаа жуулчдын толгой дээгүүр ердөө 10-20 метрийн өндөрт өнгөрдөг байна.
Хөөрч, буухад үнэхээр аймшигттай харагддаг хэдий ч нисэх буудалд нэг ч томхон сүйрэл гарч байгаагүй ажээ.
8. "Густав III" нисэх буудал

Оршин байгаа газар: Гэгээн Бартелемигийнарал (Францын далайн чанад дахь нутаг)
Зорчигчдынжилийнурсгал: мэдээ байхгүй
Буудлын хөөрч-буух зурвасын эрэгт перпендикуляр маягаар барьсан учир суулт хийж буй нисэгчдэд тэнгист унаж байгаа мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг байна.
Хөөрч-буух зурвас нь бага зэргийн налуу бөгөөд ердөө 650 метр урт учир энэ нь байдлыг хэцүү болгодог аж.
Хөөрч-буух зурвас шууд наран шарлагын газарт тулж очдог бөгөөд тиймээс аялагчид жижигхэн онгоцнууд хэрхэн хөөрч, бууж байгааг харж болдог байна.
7. "Паро" нисэх буудал

Оршин байгаа газар: Паро, Бутан
Зорчигчдын жилийнурсгал: 182 мянга
“Паро” нисэх буудал бол Бутаны вант улсын хоёр нисэх буудлын нэг бөгөөд хатуу хучилттай цорын ганц нисч-хөөрөх зурвас юм.
Даро хотоос 6 километрт2 мянган метрийн өндөрт, Паро голын давчуу хөндийд байдаг энэ нисэх буудал 5000 метрийн өндөр оргилуудаар хүрээлэгдсэн учир манай гарагийн хамгийн хэцүү буудлын нэгэнд тооцогддог байна.
6. "Аспен - Питкин" нисэх буудал

Оршин байгаа газар: Питкин-Каунти, Колорадо муж улс, АНУ.
Зорчигчдынжилийнурсгал: 248 мянга.
"Аспен – Питкин Каунти" нисэх буудал Колорадо муж улсын Питкин тойргийн нутагт орших Аспин хотын ойролцоо далайн түвшнээс дээш 2384 километрт байдаг.
Нисэх буудал хотын бизнесийн дүүргээс баруун хойш 6 километрт 232 га талбайд эзлэдэг аж.
Хүчтэй салхи салхилж, далайн түвшнээс дээш өндөрт байдаг нь уг нисэх буудлыг нисэгчдийн хувьд хамгийн эвгүй буудал болгодог байна.
Сүүлийн хэдэн жилд нисэх буудалд хэд хэдэн ноцтой будлиан гарсан нь тус орны хамгийн осолтой буудал болоход хүргэжээ.
5. "Барра" нисэх буудал

Оршин байгаа газар: Шотланд
Зорчигчдын жилийн урсгал: 10 700
"Барра" бол хөөрч-буухдаа богинохон зай хэрэглэдэг нисэх онгоцны элсэн зурвастай өвөрмөц буудал юм. Тэнгисийн эрэгт нисч-хөөрөх гурван зурвас бүхий дэлхийн цорын ганц нисэх буудал. Зурвасыг модон хашаагаар хашсан байдаг аж.
Далайн түлхэлт болоход нисэх буудал усанд автаж, үйл ажиллагаагаа зогсооход хүрдэг гэнэ. Шөнө яаралтай хөөрч, бууж болдог байна. Гэтэл нисэх буудлыг шөнө ашиглах зөвшөөрөл байхгүй аж.
4. "Куршевель" нисэх буудал

Оршин байгаа газар:Франц
Зорчигчдын жилийн урсгал: мэдээ байхгүй
Нисэх буудал 525 метрмаш богинохон хөөрч-буух талбайтай бөгөөд 18,5 градусын налуу ажээ.
Хөөрч-буух зурвас нь ILS системээр тоноглогдоогүй учир манантай үед нисэх буудлын үйл ажиллагааг хязгаарлагдмал болгодог байна.
Энэ нь нисэгчид эхний оролдлогоор нисэх онгоцыг буулгах хэрэгтэй гэсэн үг бөгөөд зурвас эрэгт тулж очдог байна. Гэсэн ч ийшээ хувийн нисэх онгоцууд л нислэг үйлддэг аж.
3. "Хуанчо-Ираускин" нисэх буудал

Оршин байгаа газар: Карибын тэнгисийн бүс нутаг
Зорчигчдын жилийн урсгал: 20 мянга гаруй
Хойгт байдаг нисэх буудалд буухдаа нисэгчид хүчтэй салхи болон тэнгисийн усны шүрсдэстэй тулгарахад хүрдэг байна. Үүнээс гадна нисч-хөөрөх зурвасын урт нь 396,5 метр аж.
2. "Гибралтар" нисэх буудал

Оршин байгаа газар: Гибралтар
Зорчигчдын жилийнурсгал: 652 мянга
Нисэх буудлыг эзэмшигч нь Их Британийн батлан хамгаалах яам бөгөөд цэргийн зориулалтаар ашигладаг. Түүнчлэн Их Британи болон Испани руу иргэний нисэхийн онгоцууд нислэг үйлддэг байна.
Нисэх буудал хотын төвөөс ердөө 500 метрт байх бөгөөд 1829 метр урт хатуу хучилттай хөөрч-буух талбайтай юм. "Гибралтар" нь хөөрч-буух зурвас автомашины замтай огтлолцдог дэлхийн цөөхөн буудлын нэг юм.
Үүнтэй холбогдон нисэх онгоцыг өнгөрүүлэхийн тулд замын хөдөлгөөнийг хаадаг аж.
1. Дамаскийн олон улсын нисэх буудал

Оршин байгаа газар: Дамаск, Сири
Зорчигчдын жилийн урсгал: мэдээ байхгүй
Нисэх буудал Дамаск хотоос зүүн урагш 29 километрт оршдог. 3600 болон 3598 метр урт хоёр хөөрч-буух зурвастай.
Тус орны нутагт байлдааны ажиллагаа болж байдагтай холбогдуулан нисэх буудал хамгийн осолтой буудлуудын тоонд оржээ.
Одоо Дамаск зэвсэгт мөргөлдөөний төв болсон нь нисэх буудлыг дэлхийд хамгийн аюултай буудлын нэг болгож байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ