“Аз жаргалтай Улаанбаатар” хөшөөг сэргээн засварлажээ


Нийслэл хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн гурван баримлыг өнгөрсөн онд хийсэн билээ. Сөүлийн гудамжинд байрлах уг баримлыг тавдугаар сарын 3-ны шөнө үл таних этгээдүүд танхайн сэдлээр эвдэж сүйтгэсэн нь камерын бичлэгт үлдсэн байдаг.
Тэгвэл уг хөшөөг нийслэлээс дахин сэргээн засварласан аж. Харин хөшөөг эвдэлж, танхайрсан этгээдүүдийг илрүүлж, хохирлыг яаралтай барагдуулах арга хэмжээг авч ажиллахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. Энэхүү баримал болон 45-р сургуулийн өмнө байрлуулсан гэр бүлийн дүрс бүхий баримлуудыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөс 20 сая төгрөг гаргаж бүтээсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ