АНУ Крымын гүүр нээсний гол сөрөг талыг нэрлэжээ


Крымын гүүр нээсэн нь Азовын тэнгис дэх Украины харъяа усанд хүрэх цорын ганц зам болох Керчийн хоолойгоор дамжин өнгөрч болох хөлөг онгоцны хэмжээг хязгаарлан, хөлөг онгоц зорчиход саад болж байна. АНУ-ын төрийн департаментын сайтад нийтлэгдсэн тус газрын мэдэгдэлд ингэж өгүүлжээ.

Гүүр барьсан нь Орос улс “Крымыг хууль бусаар булаан авч, эзэгнэж байгаагаа” бататгах гэсэн санаархал мөн гэж төрийн департаментын мэдэгдэлд бас тэмдэглэсэн байна.
Энэ нь Орос улс олон улсын эрх зүйг зөрчсөөр байх бодолтой байгааг сануулж байна” гэж төрийн департамент тэмдэглээд, АНУтөсөлд оролцсон байгууллага, хүмүүсийн эсрэгхориг арга хэмжээ авч эхэлсэнийг дурджээ.
ОХУөөрийн орны оршин суугчдын эрх ашигийн үүднээстээврийн дэд бүтэц барих зөвшөөрлийг хэнээсч авахгүй. Крымын гүүрийг америкийн төрийн департамент тайлбарласны хариуд АНУ-д суугаа Оросын элчин сайдын яамнаас ингэж мэдэгдсэн байна.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 15-нд Крымийн гүүрийн автомашины хэсгийн хөдөлгөөнийг нээсэн юм.Тэр гучин ачааны машины цувааг тэргүүлэн Камаз машиныг жолоодон гүүрээр явсан байна.

19 километрийн урт энэ гүүр Орос болон Европын хамгийн урт гүүр болжээ. Гүүрийн 11,5 километрийгхуурай газраар, 7,5километрийг тэнгис дээгүүр тавьсан байна. Гүүр хоногт 45 мянган автомашин, 47 галт тэрэг өнгөрүүлж, түүнчилэн жил бүр 14 сая зорчигч, 13 сая тонн ачаа тээвэрлэх боломжолгох юм. Гүүрийг улсын төсвийн хөрөнгөөр барьж байна. Төслийн нийт өртөг нь 228 тэрбум орчим рубль ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ