Далай-лам дэлхийн гуравдугаар дайны тухай


Дэлхийн гуравдугаар дайн гарахгүйгэж Далай лам үзэж байна. Дээрхийн гэгээн Энэтхэгийн хойд нутаг дахь Дарамсала хот дахь өргөөндөө Оросын тэргүүлэхэрдэмтэдтэй уулзсан дүнгийн талаарРИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгджээ.
Дэлхийд, түүний дотор Орос, АНУ-ын хооронд геополитикийн түгшүүртэй байдал хурцдаж байгаатай холбогдуулан гуравдугаар дайн гарах эсэх тухай асуултад далай лам хариулахдаа, “Гарахгүй хэмээн би бодож байна” гэж хэлжээ.
Цөмийн дайн болвол манай гарагийн амьд бүхэн сөнөнө, тиймээс өнөөдөр бүх хүн “эрүүл саруул бодол, атгаг санаагүй өргөн цараатай сэтгэлгээнд түшиглэх хэрэгтэй” гэж тэр хэлсэн байна.
Өнөөгийн ертөнцийн бүх долоон тэрбум хүн бие биеэсээ хамааралтай юм гэж буддийн шашны тэргүүн бас тэмдэглэжээ.
“Орост өрнөдийн ертөнц, Америк, тэдний технологи хэрэгтэй, харин Өрнөдийнхөнд Орос улс хэрэгтэй, учир нь Орос орон асар их байгалийн баялагтай...Дорно, өрнийн орнууд харилцан бие биеэ хүндлэн аж төрөх нь нийт хүн төрөлхтөний хувьд туйлын чухал.Орос оронгазар зүйн өвөрмөц байрлалтай бөгөөд тиймээс дорно, өрнийн хооронд гүүрийн маш чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж далай лам хэлсэн байна.
Бүх асуудлын жинхэнэ шалтгаан нь “уур хилэн, өрсөлдөөний хурц мэдрэмж, зөвхөн хувиабодох сэтгэл” юм гэж тэр мэдэгджээ. Тиймээс тэрхүн амыг гэгээрүүлэх ёстой шинжлэх ухаан, боловсролэнх амгалан ирээдүйн төлөө онцгой хариуцлага хүлээж байгааг дурдсан байна.
“Дээр үед хүмүүс нэлээд явцуу хэсэг бүлгээрээ аж төрж байсан юм... Өнөөдөр бүх долоон тэрбум хүн бол нэг гэр бүл.Тиймээс аливаа асуудал бол бүх хүн төрөлхтөний асуудал.Харин ийм асуудлыг хүний ёсоор уулзаж, хэлэлцэжшийдвэрлэх хэрэгтэй. Харин хэрвээ бид эхлээд ямар нэг асуудал бий болгочихоод, дараа нь үүнийгээ зэвсгийн хүчээр шийдвэрлэх гэвэл, энэ нь логикутгад харшилна... Зэвсэг нь ердөө л алж хороож,улам их үзэн ядалтыг авчирна” гэж далай лам онцлон тэмдэглэжээ.
Тэр“хувийн харилцаа, гэр бүл, нийгэмд бусдын сайн сайханд хэрхэн санаа тавих хэрэгтэйг хүмүүст ярьж ойлгуулахыг” эрдэмтдэд уриалсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ