Хятадад хамгийн том шумуул барьжээ

Хятадын эрдэмтэд далавчны дэлэц нь 11,15 сантиметрт хүрдэг том гэгчийн шумуул олсон байна. Энэ шумуул ньуг төрлийн шумуулуудаас хамгийн том нь болохыг“South China Morning Post” сонинд дурджээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард хайгуулын ангийнхны хийсэн судалгааны үеэр уг шумуулыг баруун өмнөд нутгийн Сычуань мужийн уулнаас олсон байна. Шавьж судлаачид уг шумуул хамгийн том нь болохыг эцэслэн нотлохын тулд түүнийг нягтлан судлахад нэлээд хэдэн сар зарцуулжээ.
Шумуул “Holorusia mikado” төрлийн урт хөлт шумуулын бүлд хамаардагбайна.1876 онд британийн шавьж судлаач Жон Вествуд Японоос ийм төрлийншумууланх олж байжээ.Гэхдээ тэдгээрийн далавчны дэлэцнь ойролцоогоор 8 сантиметр байдаг байна.
Ийм шумуулууд нь харахадаймаар ч,цус сорогч төрөлд хамаардаггүй,нисэхдээ муу, ямар ч хор хүргэдэггүй ажээ.
Олсон шумуулыг нийтэд үзүүлэх Хятадын баруун нутгийн шавьжны музейд дэлхийн 40 орны700 мянга гаруй шавьж байдаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ